Илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүс нь эдгээр эмэгтэйчүүдээс урам зориг аваарай

Олон охид бүсгүйчүүд илүүдэл жинтэйгээ тэмцэлдэж, сайхан биеийн харьцаатай болохыг хүсдэг. Гэхдээ энэ нь зүгээр хүсээд болдог зүйл биш юм. Асар их тэвчээр, тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэх дотоод хүч чадал юм. Та өөртэйгөө тэмцсэн ч ялан дийлж чадахгүй шантрах гэж байгаа юм биш биз. Тэгвэл эдгээр эмэгтэйчүүдээс урам зориг авч, санасандаа хүрээсэй гэж хүсч байна.

Би зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Аль хэдийнэ 45 кг хассан. Ахиад илүүдэл жин надад байгаа ч гэсэн би хангалттай баяртай байна.

Би хэдэн жилийн турш өөртэйгөө тэмцсэн. Эцэст нь би ялсан гэж бодож байна. Та бүхэн ч гэсэн миний өөрчлөлтийг хараад надтай санал нэг гэдэгт итгэлтэй байна. 

Би хангалттай жин хассан. Гэсэн ч зорьсон жингээсээ 2 кг илүү байгаа. Энэ ер нь хэнд хамаатай юм бэ. Би зүгээр л дуртай даачинзаа өмсөж чадхаар болсон. 

2019 оны Валинтен надад тийм ч сайхан байгаагүй. Тэрнээс хойш би өнөөдрийг хүртэл өөртөө маш их анхаарах болсон. Эцэст нь намайг ямар болсоныг та нар харж байгаа байх. Би хуучин төрхөндөө ахиж очихыг хүсэхгүй байна. Тиймээс эмэгтэй хүн өөртөө тавих анхаарлаа хэзээ ч орхигдуулж болохгүй. 

2017 оны 11-р сараас хойш би 45 кг хассан. Үнэндээ хоолны дэглэм гэж байдаггүй, зөвхөн шаргуу хөдөлмөр, тууштай байдал чухал гэдгийг би ойлгосон. Гэхдээ миний зорилгодоо хүрэх зам хараахан дуусаагүй байна.

Мэдээллийн эх сурвалж : Adme.ru

Total
88
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!