Зөвлөгөө

Саванг зөвхөн угаалганд ашигладаггүй

Саван нь цэвэрлэхээс гадна таны өдөр тутмын амьдралд тустай олон ашигтай шинж чанартай байдаг. Жишээлбэл, ханан дахь нүхийг бөглөхөд ашиглаж болно. Та түүнийг ашиглавал ямар ч зориулалтын бодис ашиглалгүйгээр шил толийг гялтайлгаж чадна.

Савангаа соронзоор тогтоодог болговол танд хэрэглэхэд илүү хялбар байх болно. 

Хэрэв таны шүршүүрийн хэсэгт савангаа байрлуулах газаргүй бол энэ нь танд зориулагдсан арга гэдэгт итгэлтэй байна. Энэ аргыг ашигласнаар та дахин савангаа унагаж ардаас хөөцөлдөх хэрэггүй болно.

Танд төмөр бөглөө болон түүний дотор багтахаар жижиг соронз хэрэгтэй. Савандаа бөглөөний хэмжээтэй нүх гаргаж, соронзтой бөглөөгөө савандаа сайтар шигтгэж өг. Ингэснээр та савангаа усны цоргондоо байрлуулж болно.

Хагарсан шилний үртэс хөлөндөө шигтэгмээргүй байвал ийм үед саван ашиглаж болдог гэдгийг санаад аваарай

Хагарсан шил нь тийм ч том асуудал биш л дээ, гэхдээ жижиг хэсгүүд нь бидний нүдэнд харагддаггүй. Тиймээс шил нь шалан дээр үлдэж гэмтэл учруулж болзошгүй юм. Аюулгүй байдлын үүднээс бүх хэсгүүдийг сайтар цэвэрлэх шаардлагатай. Энэ тохиолдолд саван хэрэгтэй болно. Том хэсгүүдийг түүж авсаны дараа шалаа савангаар үрэхэд түүнд үртэснүүд наалдаж таны шал асуудалгүй болно.

Хаалга болон шүүгээний нугас дуу орсон бол та энэ асуудлыг савангаар шийдэж болно. 

Саван нь зөвхөн цэвэрлэхэд тустай зүйл биш бөгөөд энэ нь танай гэрийн бүх хаалганы нугасанд хэрэгтэй. Хэрэв та хаалга нээгдэж хаагдахад гардаг чимээнээс залхсан бол яг одоо савангаар үрэх хэрэгтэй. Савангаар үрэхдээ хаалгыг нээж хаан дахин үрэх хэрэгтэй. Ингэснээр саван нь бүх хэсэгт сайн тархаж өгнө.

Ургамлыг илүү сайхнаар хадгалж, элдэв шавжнаас хамгаалахад саванг ашиглаж болно. 

Саван нь тасалгааны болон цэцэрлэгийн ургамлын нийтлэг хортон шавьжийг устгахад тусална. Энэ арга нь маш энгийн. Гэхдээ органик тосоор хийсэн саван хэрэглээрэй, тэгвэл энэ нь таны ургамалуудад хор хөнөөл учруулахгүй. Энэ нь шингэн саван байж болно, эсвэл та хатуу савангийн нэг хэсгийг усанд уусгаж болно. 3 литр усанд 1 хоолны халбага шингэн саван, 1 хоолны халбага ургамлын тос (заавал биш) хийж сайтар холино. Савантай усаа ургамал дээрээ цацаарай.

Угаалгын өрөөний толийг савангаар арчвал таныг усанд орох бүрт толь цантах асуудлыг мартах болно.

 Энэ нь тийм ч сүртэй асуудал биш ч гэлээ, шүршүүрт орох бүртээ толио арчих ажлаас таныг чөлөөлнө. Хатуу савангаар зөөлөн нэгэн жигд толио арч. Хэт чанга дарж зузаан давхарга үлдээх хэрггүй. Үүний дараа зөөлөн хөвөн эсвэл микрофибр даавуугаар толио дахин гялалзтал өнгөлнө.

Шүүгээндээ саван тависнаар таны хувцаснаас хадгалсан, хуучирсан үнэр үнэртэхгүй. 

Саван нь өөрийн үнэрийг эргэн тойрондоо шингээх хандлагатай байдаг. Танд хамгийн их таалагддаг үнэртэй савангаа аваад шүүгээндээ үлдээгээрэй. Та саванг цэвэр даавуугаар боож болно, гэхдээ нимгэн даавуу хэрэглэхээ мартуузай.

Нүдний шилээ ч бас савангаар өнгөлж болно. 

Ялангуяа байнгын шил зүүдэг хүмүүсийн хамгийн том асуудал шил цантах. Та үүнээс үнэхээр залхаж байвал энэ аргыг туршаад үзээрэй. Нүдний шилээ бүлээн усны дээр хэсэг барь. Халуун ус хэрэглэхгүй байх нь чухал бөгөөд учир нь энэ нь линзний бүрээсийн ашиглалтын хугацааг бууруулж болзошгүй юм. Хуруундаа бага хэмжээний саван авч, зөөлөн саван хэрэглээрэй. Линзний хоёр талыг зөөлөн арчиж, микрофибр даавуугаар өнгөлнө.

Ханандаа юм тогтоох шаардлагагүй болсон үедээ нүхийг нь савангаар бөглөж болно. 

Ханан дахь хадаасны нүхнүүд нь таны асуудал болж байна уу. Үүнийг арилгахын тулд та заавал ханандаа засвар хийх шаардлагагүй. Нүхтэй хэсэгт хуурай савангаар үрж нүхийг дүүргэх хэрэгтэй.

Мэдээллийн эх сурвалж : BrightSide.me

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!