ЗөвлөгөөЛайфстайл

Давхар хүзүүг ул мөргүй арилгах хялбар 8 дасгал

Хүн жаахан л жин нэмээд ирэх үед нь ирүүний доор давхар хүзүү мэт харагдах нугалаа үүсдэг. Энэ нь маш онцгүй харагдуулдаг бөгөөд амьсгалах болон унтах үед ч ихээр нөлөөлдөг. Иймээс бид та бүхэнд хялбар 8 дасгалыг хүргэж байна.

№1 Галуун Царай

Хошуугаа хүчтэй цорвойлгоно гэхдээ амаа давхар том ангайж яг галуутай адил болгох хэрэгтэй. Дараа нь үүдэн 2 шүдээ гарган хошуугаа амандаа наан цорвойлгоно. Энэ дасгалыг 15 удаа хийгээрэй.

№2 Хагас муруйлгах

Яг дээрх зурган дээр байгаатай адил хийх хэрэгтэй энэ нь таны ирүүн доор үүсэж буй давхар нугалаасыг арьсаа чангалан татаж доторх өөхжилтийг шатаахад маш сайн тус болдог. 15 удаа хийгээрэй.

№3 Загасан Царайт

Хүн бүрийн хамгийн сайн мэддэгч огт хийдэггүй дасгалуудын нэг гэнэ шүү. Яг зурган дээрхтэй адил хийх ёстой. Уруулаа хүчтэй сорж босоо байлгах. Энэ байрлалаар 10 секунд барина. 15 удаа хийгээрэй.

№4 Гавлын ясан Дасгал

Магадгүй таны нүүр өөхжилттэй мөн бас давхар хүзүү гараад хэцүү байгаа бол үүнийг туршаад үзэх хэрэгтэй. 2 гарын долоовор хуруугаар хацрын ясан хэсэгт хүчтэй дарж өгөөд нүүр дүүрэн хүчтэй инээмсэглээрэй. 30 секунд барина.

№5 Нүдээ Тас Аних

Амаа ангайлган нүдээ хүчтэй тас аних дасгал нь нүүрний арьснуудыг татсанаар хүзүүн дэх өөхийг сайн шатаадаг гэнэ. 3 секундээр 15 удаа хийнэ.

№6 Ирүүгээ дээш өргөх дасгал

Зурагт үзүүлсэнтэй адилаар хийнэ. Та ирүүгээ харах гэж тэмүүлэх хэрэгтэй. Мөн ирүүгээ дээш хүчтэй өргөнө. 15 удаа хийнэ.

№7 Хажуугийн үнсэлт

Нүүрээ хөдөлгөлгүй уруулаа хоёр тийш үнсэх гэж буй мэт хөдөлгөж 15 удаа хийнэ.

№8 Ярзайтлаа инээ

Нүдээ зөөлөн аниад нүүр дүүрэн инээмсэглээрэй. Гол нь Амаа бас ангайлгахаа мартуузай. 15 удаа хийнэ.

Тад бидний бэлтгэсэн эрүүл мэндийн зөвлөгөө таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!