ОдуудХүмүүс

Продюсер Б. Чинбат болон түүний гэргий дуучин Ц. Сарнай нар эх орондоо иржээ

Никитон хамтлагийн даралтат хөгжимчин, Sweetymotion хамтлагийн продюсер, Б.Чинбат нь 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр элэгний хатуурал оноштойгоор БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, түүний болон эхнэр Ц.Сарнайн мэс засал амжилттай болсон. Учир нь түүний донор нь эхнэр Ц.Сарнай байсан юм. Тэрээр нөхрийнхөө элэгний донор болж, БНСУ-д хамтдаа хагалгаанд орж, хагалгааны дараах эмчилгээгээ хийлгээд тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирээд байна.

Энэ тухай дуучин Ц.Сарнай өөрийн цахим хаягтаа “Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаана. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчдадаа талархцгаая” хэмээн бичжээ.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!