ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Таныг нүдний шилнээс салгаж харааг сайжруулах 11 хялбар дасгал

Орчин үед хүн болгонд тулгарч буй эрүүл мэндтэй холбоотой нэг сөрөг үзэгдэл нүдэнд ажиглагдах болсон. Учир нь хүн бүр л өөрсдийн ажлыг компьютер дээр хийдэг бөгөөд энэ нь нүдний харааг муутгах гол шалтгаан болж байна. Тиймээс Lifestyle хамт олон бид олон та бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

1. Нүдээ аних

120 секундын турш та өөрийн нүдийг хэт хүчлэлгүй хурдан аньж нээх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулна.

2. Шилэн дээр фокус авах хэрэгтэй

Та цонхон дээр нэг жижиг цэг зураад тухайн цэгэн дээр хараагаа тогтоож харах хэрэгтэй. Үүний дараа цаад хэсэгтэй нийтэд харах хэрэгтэй. Энэ дасгалыг 5 удаа хийгээрэй.

3. Нүдээ томруулж харах

Нуруу цэх сууна. Нүдээ 5 секунд аньж амраасны дараа байж чадах хамгийн томоороо нүдээ нээх хэрэгтэй. Энэ дасгалыг 8-10 удаа хийгээрэй. Энэ нь нүдний хажуугийн булчинг амрааж цусны эргэлтийг сайжруулдаг.

4. Дулаан алга

Нүдээ хэсэг хугацаанд аниад тайван амрах хэрэгтэй. Үүний дараа халуун гарын алгаараа нүдээ дараарай. Минутын дараа нүдээ нээнэ.

5. Массаж хийх

Хуруунуудынхаа тусламжтайгаар хийх бөгөөд та хуруунуудаараа нүдний угт чиглэн зөөлөн дарж өгөөрэй. 1-2 секундын дараа хуруугаа авна. 3 удаа давтан хийгээрэй. Энэ нь нүдний доторх шингэний урсгалыг сайжруулдаг.

6. Усаар сэргээх

Өглөө та нүдээ аньж байгаад эхлээд халуун бүлээн усаар шавшиж дараа нь хүйтэн усаар шавших хэрэгтэй. Харин өдөр болон үдээс хойш эсрэгээр нь буюу эхлээд хүйтэн дараа нь халуун бүлээн усаар шавших хэрэгтэй.

7. Долир харах

Гарын эрхий хуруугаа хол бариад түүн дээр харж өгөөрэй. Хуруугаа баг багаар хамар луугаа ойртуулна. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.

8. Хуурах дасгал

Нүдээ маш чанга 5 секунд аньсны дараа хурц тодоор нээж өгөх хэрэгтэй. Энэ дасгалыг 10 удаа хийж өгөөрэй.

9. Тойрох дасгал

Нүдээ удаанаар цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт тойрог хэлбэрээр эргүүлэх хэрэгтэй.

10. Сээтэгнэсэн харц

Нүдээ удаанаар зүүнээс баруун болон баруунаас зүүнд чиглэн харна. Энэ дасгалыг 6 удаа хийгээрэй

11. Хязгааргүй тэмдэглэгээгээр харах

Зурагт үзүүлсэн байдлаар үргэлжлүүлэн хараарай. Хамгийн гол нь дунд талын цэгээс эхлэх хэрэгтэй. Энэ дасгалыг 3 удаа давтан хийнэ.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!