ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өөх шатааж, эрүүлжүүлэн турааж, дархлаа сайжруулах шидэт ундааг гэрийн нөхцөлд хийх арга

Илүүдэл жин бол орчин цагт хүн бүрийн л хувьд толгойны өвчин болчихоод байгаа билээ. Тиймээс бид энэ удаад гэрийн нөхцөлд найруулж ууж өөх шатаах боломжтой эрүүл жорыг та бүхэндээ хүргэж байна.

Тус тураах бэлдмэл нь барууны оронд түгээмэл ашиглагддаг бөгөөд ихэвчлэн олны танил эмэгтэйчүүд бэлдэж хэрэглэдэг гэнэ. Тиймээс хэрэв та тэдэнтэй адилхан гуалиг сайхан биетэй болмоор байвал үүнийг хэрэглээд үзээрэй.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд нэн тустай төдийгүй эдгээрээр хийсэн бэлдмэл нь хүний ходоодны шүлтийг тэнцвэржүүлж, хоол шингээх, боловсруулах үйл ажиллагааг түргэсгэж, өтгөн хатах, гэдэс дүүрэх асуудлыг шийдэж, хүний бие дэх өөх, тослогыг хайлуулж, өөхлөлтийн хэмжээг сааруулж, цусны эргэлтийг түргэсгэж цус цэвэрлэж, ханиад томуунаас бүрэн сэргийлдэг байна. Бэлдмэлийг хийхийн тулд:

Тус жорыг бэлтгэн ууснаар дотор нь агуулагдах нь шимтэй бодисууд нь ходоодны шүлтийг тэнцвэржүүлэх, хоол боловсруулах үйл явцыг сайжруулж өтгөн хатах зэрэг сөрөг үр дагаварыг үгүй хийх юм.

Хэрхэн бэлдэх вэ?

№1 3 лимоны шүүсийг аяганд шахаж хийнэ

№2 20 хумс саримс арилгаж сайтар үрж эсвэл дундуур нь хуваагаад холино.

№3 Харин одоо нэг аяга буюу 250 – 300грамм цэвэр зөгийн балыг шилэнд хийнэ. /Ямар ч шил байсан болно. Жимсний чанамалын шил байсан ч болно/

№4 Харин одоо дээрх бүх зүйлсийг шилэндээ хийж сайтар хольж хутгаад хөргөгчинд хийж хонуулах хэрэгтэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Нэг хонуулсны маргаашнаас нь өглөө өлөн дээрээ 1 хоолны халбагыг ууж араас нь цэвэр уус уугаарай. Хамгийн гол нь хэрэв таны ходоо хэт их эмзэг эсвэл хүчил ихтэй бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байж хэрэглэх ёстой. Өглөөдөө нэг халбагыг уусан бол өдөр дуртай хоолоо идэж хамгийн гол нь орой эрт хоол идэх ёстойг анхаарна уу.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!