ДэлхийФото мэдээ

Карантинд орсон хүмүүсийн тархи толгой супер ажиллаж шинэ бүтээлч санаагаа хэрэгжүүлж байгааг харуулах хөгжилтэй зургууд

Коронавирус гарснаас хойш карантинд буюу хөл хорионд орсон хүмүүсээс эцэст нь супер шинэ бүтээлч санаа гарч эхэллээ. Бүр зарим нэг нь цахим орчинд шинэ санаагаа ашиглаж хөрөнгө босгож үйлдвэрлэл эхлүүлэх гэж байгаа сурагтай байна. Энэ удаад бид хөгжилтэй бүтээлч санааг та бүхэндээ хүргэж байна. Залхуу хүнээс шинэ санаа гардаг.

#1 Хөл хорионд орсон 14 дэх өдөр. Энэ хэрэм үргэлж манай хашаагаар гүйгээд байдаг байсан юм. Харин түүнд тухтай сандал ширээ хийж өгөхөөр шийдээд хийтэл энэ хэрэм бараг л манай гэрийн тэжээмэл амьтан болчих шиг боллоо.

#2 Үнэхээр хийх зүйл олдохгүй хэцүүхэн байсан тул муужгайндаа зориулаад нэг сайхан танк хийгээд өгчихлөө. Үгүй яахав ядахдаа Муужгай минь хөгжилтэй байг.

#3 Хайртай нохойндоо зориулаад үүрийг нь шинэчлэн сайжруулж хувийн үл хөдлөх хөрөнгөтэй болгож чадсандаа сэтгэл хангалуун сайхан байна аа.

#4 Би үргэлж хатгамал хийж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ хөл хорионы үеэр мөрөөдлөө биелүүлж хатгамал хийж үзлээ. Өөрийнхөө авьяастайг ингэж мэдрэх гэж сайхан байна шүү.

#5 Миний эрэгтэй дүү өчигдөр 21 нас хүрсэн юм. Тэгээд аав ээж хоёр 21 насных нь төрсөн өдрөөр хөл хорионд орсонд нь санаа зовоод гаражаа клуб болгосон гоё байгаа биз.

#6 Хөршүүддээ зориулан гэр бүлийнхэнтэйгээ хамт хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт тавьсан минь.

#7 Хийх зүлйгүй цагт хайртай амьтадтайгаа тоглох чинь жаргал юм байна. Манай хоёр эднийг нурааж тоглоод зугаатай байх шиг байна.

#8 Гэрээсээ гараагүй 8 дахь өдөр. Өнөөдөр хоолныхоо ширээг биллиардны ширээ болгосоон.

Мэдээллийн эх сурвалж
Boredpanda

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!