ДэлхийСонин хачин

Дэлхий дээрх улс орнуудын хамгийн хачирхалтай 17 хууль

Улс үндэстэн бүр өөр өөрийн ёс заншил, хууль дүрэмтэй байдаг билээ. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээсээ болоод улс бүрийн хууль нь соёлоо дагадаг. Гэхдээ зарим тохиолдол итгэмээргүй сонин өвөрмөц хуулиуд ихээхэн байдаг. Яг үүний нотолгоо болсон дэлхий дээрх улс орнуудын хамгийн хачирхалтай хуулиудаас багцлан та бүхэнд хүргэж байна.

  1. 1992 оноос Сингапурт бохь зажилахыг хуулиар хоригложээ. Энэ хууль зөвхөн никотин бохь гэгч тамхинаас гарахад зориулсан бохинд хамаагүй. Гэхдээ никотин бохийг эмийн сангаар, эмчийн тусгай жороор олгодог байна.
  2. Лонгийрбрюн гэх Норвегийн нэгэн арлын хотод тун ч хачирхалтай хориг үйлчилдэг. Хотын газар нутаг дээр үхэх хориотой. Үүний шалтгаан нь тун энгийн бөгөөд тус арал талийгаач оршуулах боломжгүй мөнхийн мөсдөлтийн бүсэд оршдог ажээ. Тиймээс эдгэрэх найдваргүй өвчин тусч үхлийн ирмэг дээр ирсэн хүмүүсийг түргэн хугацаанд эх газар луу авч явдаг байна.
  3. Данийн рестораны үйлчлүүлэгчид хоол идээд хангалттай цадаагүй бол хоолны мөнгө төлөхгүй байх бүрэн эрхтэй.
  4. 2009 онд Японд таргалахыг хориглосон хууль гарчээ. Тиймээс хүн ам нь дэлхийн хамгийн гуалиг ард түмэнд тооцогддог. Түүгээр барахгүй, хуулинд япончуудын бэлхүүсний тойргийн дээд хэмжээг зааж өгсөн. 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн бэлхүүс 80 см, эмэгтэйчүүдийнх 90 см-ээс ихгүй байх ёстой аж.
  5. Тайландад дотоожгүй гэрээс гарах хориотой. Нүцгэн цээжтэй машин жолоодож бас болохгүй. Ямар ч тохиолдолд нүцгэн хөлөөрөө мөнгөн тэмдэгтийг гишгэж болохгүй. Түүн дээр дүрслэгдсэн хааныг доромжилбол 15 жил шоронд сууна.
  6. Дани улсад хэн ч байсан машинаа асаахын өмнө машин доогуураа тонгойж харах ёстой. Ямар нэгэн жаал сэрүүн газар дугхийхээр шийдсэн ч юм билүү?
  7. Щвейцарын нийтийн байрны оршин суугчид оройн 10 цагаас хойш жорлонгийн суултуурынхаа усыг татах эрхгүй. Энэ нь оршин суугчид хөршийнхөө амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглосон хуультай холбоотой. Тиймээс шөнө бие зассан хүн усаа татахын тулд өглөөг хүлээх хэрэгтэй.
  8. Их Британи болон Францид вокзал дээр үнсэлдэх хуулиар хориотой. Галт тэрэгнүүд цагаасаа хожимдож хөдлөх нь олширсон учраас Францад уг хуулийг 1910 онд баталжээ. Их Британий арлын баруун хойд хэсэгт байрлах Уоррингтон хотын вокзал дээр “Үнсэлдэх хориотой“ гэсэн анхааруулга энд тэндгүй өлгөөстэй байдаг.
  9. Их Британий жирэмсэн эмэгтэйчүүд гудамжинд явж байгаад гэнэт гэдэс нь эвгүйрхэж, ойр хавьд бие засах газар олоогүй тохиолдолд тааралдсан цагдаагийн дуулгыг гуйж хэрэглэх хуультай.
  10. АНУ-ын олон хотод гал түймрийн аюулд маш нухацтай ханддаг. Жишээ нь: Чикагод шатаж буй байшинд хоол идэх нь эрүүгийн хэрэгт тооцогддог. Иллинойс мужийн Эванстон хотод түймэр гарсан тохиолдолд л машин дотроо хувцаслахыг зөвшөөрдөг.
  11. Пенсакола хотод болгоомжгүйгээсээ болж халуун усны өрөөндөө тогонд цохиулж нас барсан эмэгтэйг 100 доллараар торгодог байна.
  12. Алабама мужид нүдээ боож машин барихыг хориглодог. Харин Вермонтод нөхөрт гарсан эмэгтэйчүүд хиймэл шүд хийлгэхээсээ өмнө нөхрөөсөө бичгээр зөвшөөрөл авах ёстой.
  13. Тропей хэмээх Италийн нэгэн хотын хуулинд тарган, царай муутай эмэгтэйчүүд далайн эрэгт нүцгэлэх хориотой.
  14. Даин улсын хуулийн дагуу жолооч нар байнга гэрлээ асааж явах ёстой. Ингэдэг нь хөдөлгөөнд оролцож буй машиныг зогсоолд тавьсан машинаас ялгах зорилготой аж. Гэрлээ асаагаагүй жолоочийг 100 хүртэлх доллараар торгох жишээтэй.
  15. Их Британы нэгэн хуулийн дагуу Британий арлын эргийн дагуу олдсон халимны толгойг Хаанд, сүүлийг Хатан Хаанд өгөх журамтай. Мөн англичууд татварын байцаагчдад юу нуун дарагдуулж байгаагаа ярих хориотой.
  16. Германий хайвею хэмээх алдарт хурдны зам дээгүүр явган явах, машинаа зогсоох хориотой. Бензин нь дууссан байсан ч машинаа зогсооно гэж найдахын хэрэггүй. Зөрчсөн тохиолдолд 100 долларын торгуультай.
  17. Согтууруулах ундаа уугчдыг хамгаалдаг хууль зөвхөн Канадын Саскачеван хотод байдаг. Энэ хотын шар айрагны газруудад ус уух хориотой байдаг байна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!