ЗөвлөгөөЭрүүл мэнд

Жирэмсэн эхчүүд болон Ургийн эрүүл мэндэд нөлөөлөх 7 хүчин зүйл

Жирэмсний үеийн олон төрлийн зөвлөгөө бий. Үүнд зөв ч бий, муу ч бий. Зарим хүмүүс олон тооны буруу ойлголттой байдаг. Жишээлбэл: жирэмсэн эхчүүд өдөрт хоёроос дээш удаа хооллох хэрэгтэй эсвэл кофе огт уухгүй байх зэрэг бүгдийг нь дагах үнэхээр хэцүү байдаг. Гэсэн хэдий ч эдгээр зүйлийн ихэнх нь худлаа юм. Тиймээс, энэ нийтлэлд жирэмсэн үед ямар үйлдлээс татгалзах нь илүү дээр вэ, тэдгээрийн аль хувилбарыг сонгож болохыг танд хэлэхийг хүслээ.

Халуун устай ванн эсвэл саун 

Саун эсвэл угаалгын өрөөнд үүсэх өндөр температур нь жирэмслэлтийн үед тулгардаг гол асуудлын нэг юм. Энэ нь таныг тайвшруулж чадна, гэхдээ таны хэвлийд бойжиж буй урагт тийм ч их нөлөөлөхгүй: эхийн хэвлийд байгаа хүүхэд биеийнхээ температурыг зохицуулж чадахгүй. Зарим судлаачид саун дахь дулаан нь хүүхдийн тархи, нугасны хөгжилд ноцтой хүндрэл үүсгэдэг гэж үздэг. Тиймээс ванны ус таны биеийн температуртай адил байх хэрэгтэй. Үнэхээр саунд суумаар санагдаад байвал эхлээд эмчээс зөвлөгөө аваарай, хэрэв тэр саун руу явахыг хориглоогүй бол юутай ч 10 минутаас битгий хэтрүүлээрэй гэж зөвлөх байна.

Хэт их чихрийн хэрэглээ

Судалгаагаар жирэмсэн үедээ чихэрлэг хүнс ихээр хэрэглэсэн эхчүүдийн хүүхдүүд сурах, санах ойн бэрхшээлтэй байдаг. Элсэн чихэр орлуулагч ч гэсэн мөн адил юм. Та амттан идмээр байвал чихэр биш харин илүү их жимс идээрэй. Үүнээс гадна содны хэрэглээг ч бас хязгаарлах хэрэгтэй.

Уурлаж бухимдах 

Жирэмсэний үед сэтгэлийн хямрал үүсч болох ба амархан уурлаж уцаарлах мэдрэмжийг өдөөдөг бөгөөд энэ нь дархлааны систем болон төрөөгүй хүүхдийн тархийг гэмтээж болно. Танд ийм зүйл тохиолдож байвал илүү их унтаж амрах хэрэгтэй. Мөн тайвширхын тулд бясалгал хийх, цэвэр агаарт алхаж болох юм.

Уйлах

Жирэмсэн үед уйлах нь хэвийн үзэгдэл юм, учир нь энэ хугацаанд та илүү их сэтгэлийн хөдлөлтэй болдог. Гэсэн хэдий ч хоолны дуршил алдагдах, аливаа зүйлд өөрийгөө буруутгах, нойрмоглох, аливаа үйл ажиллагааны сонирхол буурах зэрэг үзүүлэлтүүд хосолсон тохиолдолд нулимс цийлэх хандлага нь сэтгэлийн хямралын шинж тэмдэг болдог. Хэрэв ийм шинж тэмдэг 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эмчид хандана уу. Бусад ээжүүд эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдтэй ярилцаж бие биедээ дэмжлэг үзүүлэх ч гэсэн сайнаар нөлөөлдөг.

Нойрны асуудал 

Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн 78% нь жирэмсэн үед нойрны эмгэгийн талаар мэдээлдэг. Нойргүйдэл нь сэтгэлийн хөөрөл, дотор муухайралтыг үүсгэдэг. Өөр нэг судалгаагаар өдөрт 6 цагаас бага цаг унтдаг эмэгтэйчүүд илүү тээлттэй байсан. Та ч гэсэн нойронд муу байвал унтах хуваарийг тодорхой болгож, өдөрт дор хаяж 30 минут дасгал хийхийг хичээ. Шингэн юм сайн уу. Хэрэв тэгсэн ч та унтаж чадахгүй байгаа бол өөрийгөө бүү хүчил. Ном унших эсвэл кино үзэх гээд үзээрэй. Хамгийн гол нь эрч хүчтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх. Унтах хамгийн тохиромжтой байрлалын талаар эмчтэйгээ зөвлөлд.

Идэвхитэй амьдарлын хэв маягаас татгалзах 

Жирэмсний үед их хэмжээний жин нэмэгдэх нь хүүхэд төрөх үеийн хүндрэл, ургийн хэт өсөлт, төрсний дараа эх жингээ алдахад хүргэдэг. Түүнээс гадна таны хүүхэд хэт таргалах магадлал нэмэгдэнэ. Эмч нар эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд долоо хоногт дор хаяж 4 удаа 30 минутын дасгал хийхийг зөвлөж байна. Алхалтыг мартаж болохгүй. Ингэснээр та биеэ хэвийн байлгаж, тархи чинь хүчилтөрөгчийн урсгалыг хүлээн авах болно. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Мөн хоолныхоо дэглэмийг сахих хэрэгтэй. Ихэвчлэн эмэгтэй хүн өдөрт 2000 ккал хэрэглэдэг бөгөөд жирэмсний эхний 6 сард энэ хэмжээг өөрчлөх шаардлагагүй байдаг. Гэхдээ сүүлийн гурван сард та өдөрт 200 ккал нэмж хэрэглэх хэрэгтэй.

Кофеины хэт их хэрэглээ

Кофе уухдаа кофеин нь таны хүүхдийн цусанд орж байгааг үргэлж санаж байх хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр кофеины их хэрэглээ нь урагт сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа өдөрт 8 ба түүнээс дээш аяга кофе уудаг жирэмсэн эмэгтэйчүүд зулбах магадлалыг нэмэгдүүлдэг. Өдөрт 1-2 аяга кофе уух нь аюулгүй хэмжээ юм.

Энэ нийтлэлд заасан бүх мэдээлэл зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болохыг анхаарна уу. Жирэмсэн үед юу хийх ёстой, юу хийх ёсгүй талаар эмчтэйгээ зөвлөлдөж байгаарай.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!