Хөл хорионд орсон хүмүүс Ковид-19 эсрэг гэрийнхээ гадна зул сарынхаа чимэглэлийг дахин өрж гэрэл асааж сэтгэл санаагаа дэмжиж байна (7 фото)

Гадаадын улс орнуудад нэгэн сонирхолтой зүйл газар авч байна. Тэр юу гэвэл хөл хорионд орж нам гүм болсон иргэд гэрийнхээ гадаа дахиж зул сарын чимэглэлүүдээ хийн гэрэл асааж бусдыгаа сэтгэл санаагаар дэмжиж байгаа гэнэ. Энэ арга үнэхээр хүний сэтгэлзүйд онц сайн нөлөөлж тайван байлгаж аз жаргалын гормон ялгаруулахад чухал нөлөө үзүүлээд зогсохгүй дархлааг дэмжиж байна. Ингээд тэдний чимэглэлүүдээс та бүхэнд хүргэе.

#1 Миний зул сарын гэрлүүд эргээд асаж эхэллээ. Яагаад гэвэл яг одоо надад энэ л хэрэгтэй байна.

#2 Миний бага хүү өнөөдөр төрж байсан юм. Тэгээд сая Зул сарын гэрлүүдээ асааж болох уу гэж асуудаг байгаа. Үнэхээр сайхан санаа шүү дээ. Энэ үдэш асаж байгаа гэрэл бол итгэл найдвар болоод 10 настай бяцхан хүүгийн минь гэнэн сайхан сэтгэл юм шүү дээ.

#3 Сэтгэл санаагаар унаж байна уу? Манайх залхуу болохоороо зул сарын чимэглэлээ хураалгүй үлдээсэн байсан нь болж. Одоо буцаад асаадаг газар шүү дээ.

#4 Амар амгалан бөгөөд тайван мэдрэмж. Хэдий гэртээ байгаа ч гэсэн үнэхээр сайхан байна.

#5 Энэ хар бараан өдрүүдэд гэр бүлдээ гэрэл нэмж амар амгалан хайрыг түгээцгээе

Дэлхийн хүн бүр эрүүл амар амгалан байг. Та ч гэсэн шинэ жилийнхээ чимэглэлийг гэртээ дахиж бэлдэж болох юм шүү дээ. Аз жаргал, инээд хөөр ДАРХЛААГ дэмжих хамгийн сайн эм.

Total
57
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!