ДэлхийФото мэдээ

КОВИД-19 нь Хүн чанар, Үнэнч сэтгэл, Жинхэнэ хайрыг шалгаж байгааг батлах гэрэл зургууд

Дэлхий даяар Ковид-19 талаарх мэдээ мэдээлэл бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр байнга цацагдаж байгаа билээ. Гэвч үргэлж сэтгэл түгшээсэн мэдээллүүд байх нь олон. Тийм ч учраас бид энэ удаад энэ хүнд хэцүү цаг үеийг өөр өнцгөөс харуулах зорилготой фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

#1 Ухань хотод Коронавирусийн эсрэг ажиллаж дууссан эмч нарын баг дөнгөж томилолт нь дуусаад шууд Итали руу туслахаар нисэхийн өмнө дарсан гэрэл зураг. Тэд бол жинхэнэ БААТАР.

#2 Аав минь тусгаарлалтад орсон юм. Гэсэн ч би аавтайгаа өдөр болгон ингэж харилцаж байгаа. Хэдий өндөр настай ч гэлээ эцэг эхээ хайрлаж хамгаалах ёстой шүү.

#3 Ач охин нь өвөөдөө сүй тавьсан талаарх баярт мэдээг дуулгаж байгаа байдал. Хайр гэдэг үгний төгс илэрхийлэл.

#4 Хятад улсад дэгдсэн вирусны эсрэг амжилттай ажилласан эмч нарын баг мөн л дотоод дахь томилолт нь дөнгөж дуусаад шууд Иран улс руу эмчилгээнд нисэхийн өмнөх гэрэл зураг. Тэд бол жинхэнэ БААТАР.

#5 Фитнессийн багш хөршүүддээ зориулан тагтан дээрээ гарж дасгал хийхийг уриалан тэдэнд зааж өгч буй байдал. Мэргэжилдээ эзэн болсон сайн залуу.

#6 Амьдралын бололцоо муу, эсвэл ариун цэврийн хэрэгслээ базааж чадаагүй хүмүүст зориулан үнэгүй ариун цэврийн цаас тарааж буй гэр бүл.

Мэдээллийн эх сурвалж
Boredpanda

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!