Италийн Венецид хөл хорио тогтоосны дараа хот дундуур урсдаг гол анх удаагаа цэнгэг болжээ (4 фото)

Дэлхий даяар зогсолт хийж буй энэ цаг үед дэлхий дээр маш олон өөрчлөлтүүд гарсаар байгаа билээ. Жишээлбэл жил бүр хамгийн их жуулчид очдог Италийн Венецид урсдаг гол цэнгэг болж загас жараахай шууд харагдаж эхэлсэн байна. Өмнө нь жуулчид ихээр очиж хөл хөдөлгөөн ихтэй байхад хэзээ ч ингэж цэнгэг харагддаггүй байсан гэнэ.

#1 Итали улсад Ковид-19 дэгдэлт хэтэрхий хурдацтай байгаатай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа билээ. Харин энэхүү хөл хорио нь байгаль экологи талаасаа эерэг байж болох талаар оршин суугчид анзаарч эхэлжээ.

#2 Хэзээ ч тунгалаг цэнгэг байдаггүй Венецийн дундуур урсах гол цэнгэг болж бүр доор нь байгаа загас жараахай хүртэл саадгүй харагдаж эхэлсэн байна.

#3 Мөн голноос үнэртэх эвгүй үнэр арилж замагтаж бохиртож байсан ихэнх хэсгүүд цэвэршиж эхэлсэнд нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

#4 Хамгийн хачирхалтай Венецийн иргэд голын доор одоог хүртэл загас амьдардаг байсан гэдгийг үүнээс л болж мэдсэн гэнэ шүү.

Total
111
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!