БНСУ-д Монголын иргэн Covid-19-ын халдвар авсан гэх мэдээллийг нягталж байна

Монгол Улсын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн тул мэдээллийг нягтлахаар Гадаад харилцааны яам ажиллаж байгаа юм. Энэ тухай тус яам БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна, хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.

Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байгаа тул халдвар авсан гэх манай улсын иргэний оршин суугаа хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай ЭСЯ ажиллаж байна.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна гэлээ.

Засгийн газар: БНСУ-ын талаас албан ёсны мэдээлэл хүлээж байна

Нэмэлт:

“Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.

БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

Өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монголын хоёр иргэн БНСУ-д халдвар авчээ

БНСУ -д шинэ коронавирусийн халдвар авсан (covid-19) батлагдсан тохиолдлын дотроос 60 нь гадаадын иргэн болохыг тогтоосон байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдрийн 00.00 цагт улс орон даяар батлагдсан өвчтөнүүдийн дунд гадаадын иргэншилтэй 60 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдэгдэв. Улс орны хувьд Хятадын 38 иргэн, АНУ-ын долоо, Вьетнам, Аргентин, Австрали, Тайланд, Монголын тус бүр хоёр, Польш, Япон, Индонези,Узбекистан, Малайзын тус бүр нэг иргэн халдвар авчээ.

Засгийн газар нь саяхан Солонгос улсад шинэ өвчтөний тоо буурч байгаа гэж мэдэгдэж байгаа боловч холбогдох хяналт, урьдчилан сэргийлэлт муу бүс нутаг дахь тоо, гадаадаас дахин орж ирэх тохиолдол нэмэгдэж байна.

Total
34
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!