Зөвлөгөө

Аав ээжүүдийн хүүхдээ муу болгоход хүргэдэг 7 алдаа

1. Хэцүү байгаа асуудлыг нь эсэргүүцэх

Ихэнх эцэг эхчүүд өөрийн тайван байдлыг хамгаалах гэж хүүхдээ шууд ингэ тэнгэ гэж зэмлэдэг. Энэ нь хүүхэд болоод та 2-ийн харилцаанд маш том сэв суулгадаг.

2. Нөхцөл байдалд тааруулах

Хэрэв та хүүхдээ 5 минутын дараа явъя гэж хэлвэл хүүхэд 5 минут гэдэг хугацааг маш их хугацаа эсвэл маш богино хугацаа гэдгийг ойлгохгүй өөрийн асуудлаа 1т тавидаг.

3. Даган дууриах

Та хүүхдээ ямар нэг зүйл хийхийг шаардах гэж байгаа бол өөрөө эхлээд тэр зүйл ямар байдгийг үзүүлэх хэрэгтэй.

4. Санаачлагыг нь бусниулах

Хэрэв хүүхэд тань танд хэлэлгүйгээр ямар нэг зүйл хийх гэж байгаа бол түүний санааг нэмж баяжуулах гэсний хэрэггүй. Учир нь тэр анхнаасаа өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийг дотроо бодчихсон байдаг.

5. Хоол идэхийн өмнө ногоо идүүлж байх

Хэрэв та ногоо идэхийг хүүхдээсээ үргэлж шаарддаг бол таны арга барил нэг л болж өгөхгүй байна. Та яг оройн хоолны ширээний ард суулгаад ногоо идэхийг шаарддаг бол тэр хэзээ ч идэхгүй идсэн ч дуртай идэхгүй. Тиймээс түүнийг өллсөн ба ямар нэг зүйл хийж байхад нь санал болгоорой. Тэр дуртайяа идэх болно.

6. Том жижгээр нь ялгах

Мэдээж хүүхэд бүр түм болсон хойно оо. Ээж аавынхаа талаар ярихад намайг нь ах юм чинь гээд юм бүрийн ард байлгадаг байсан гэж хэлэх вий? Тиймээс хүүхэддээ энэ мэдрэмжийг төрүүлэхгүйн тулд ээлжлүүлэ ямар нэг зүйлийг хэрэглүүлж байгаарай.

7. Ямар нэг зүйл шалгаах

Хэрэв та хүүхэддээ шууд надад мөнгө байхгүй гэж хэлдэг бол энэ аргыг ашиглаад үзээрэй. Магадгүй танай гэр бүл аливаа авах зүйлсээ төлөвлөдөг бол хүүхэддээ тэр төлөвлөгөөнд оруулчихлаа гээд хэлж болох юм.

Мэдээллийг бэлтгэсэн: Reach.mn™

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close