ЗөвлөгөөЭрүүл мэнд

7 хоногт 1 удаа Папаяа жимс идвэл таны биед дараах 7 эерэг өөрчлөлт гарна

Алдарт адал явдал хайгч аялагч Кристофер Колумб нэгэнтээ Папаяа жимс нь бүх жимсний хаан хэмээн нэрлэж байв. Тэрээр зүгээр ч нэг тэгж нэрлээгүй харин тус жимс нь маш олон витамин агуулдаг бөгөөд тэр нь хүний биед сайн нөлөө үзүүлдэг аж. Ингээд Папаяа жимсийг долоо хоногт нэг удаа идвэл таны биед ямар өөрчлөлт орох талаарх мэдэж аваарай.

#1 Холестирин бууруулна

Тус жимс нь эслэгээр баялаг учраас цусан дахь өндөр холестеролыг буруулахад тусалдаг байна. Үүнээс гадна түүнд агуулагдах антиоксидант болон эрдэст витаминууд нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тусалдаг.

#2 Цусан дахь ашиггүй бактерь болоод шимэгчийг устгахад тусална

Цусанд байхь ашиггүй бактерь болон шимэгч хорхой нь бидний биед хүчтэй хохирол учруулж байдаг. Зарим тохиолдолд амь насанд хүртэл нөлөөлөх магадлалтай байдаг гэнэ. Харин Папаяа жимс нь эдгээрийг устгаж хэвийн хэмжээнд байх зохицуулалтыг ямар ч эмнээс илүүтэй сайн хийдэг гэнэ шүү.

#3 Дархлааны системийг сайжруулна

Тус жимсэнд А, Ц, Е витамин их хэмжээгээр агуулагддаг учраас хүний биеийн дархлааны системийг бүрэн дэмжиж таныг эрч хүчний хаан болгоно.

#4 Нөсөө толбо батга зэргийг арилгана

Мөн тухайн жимсэнд агуулагдах зарим эрдсүүд нь гоо сайханд нөлөөлдөг бөгөөд арьсан дээрх өнгөц жижиг хэмжээтэй гарсан зүйлсийг арилгаж цэвэрлэдэг байна.

#5 Хөгшрөлтийг удаашруулна

Маш олон төрлийн эрдэс, витамины агууламж нь хүний биед эерэгээр нөлөөлж хөгшрөлтийг удаашруулдаг байна.

#6 Цусны даралтыг бууруулна

Хамгийн гайхалтай зүйлсийн бас нэгэн жишээ бол энэ. Тус жимсэнд карпейн агуулагддаг бөгөөд энэ цусны даралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг гэнэ.

#7 Стресснээс салгана

Папаяа жимсэнд агуулагдах Ц витаминд баярлацгаая. Учир нь тус Ц витамин болоод бусад эрдсүүдийн тусламжтай та бүхэн стресснээс ангижрах боломжтой.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!