Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 55 сувилал

0
447

Улсын хэмжээнд нийт 55 сувилал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар/ЭМДEГ/-тай гэрээ байгуулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх хүн сувилалд хэвтэж болно. Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ харилцан адилгүй учир зарим сувилал нэмэлт төлбөртэй, зарим нь 100%-ийн хөнгөлөлттэй үйлчилнэ. ЭМД-аас 250,000 төгрөг хөнгөлнө хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Сувилалд:

  1. Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй
  2. 0-18 насны хүүхэд
  3. Хүүхдээ хоёр нас хүртэл өсгөж байгаа эцэг, эх, /ихэр хүүхэдтэй бол 3 нас хүртэл/
  4. Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн
  5. Хугацаат цэргийн албан хаагч
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  7. Ял эдэлж байгаа ялтан гэсэн долоон төрлийн шалтгаантай иргэд үнэгүй үйлчлүүлэх журамтай байна.
  8. Гэхдээ ор, хоног нэмэлт төлбөр авч болно гэсэн тогтоолын дагуу үйлчилгээ үзүүлэхийг санууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН СУВИЛЛЫН БАЙГУУЛЛАГУУД