Ангууч Б.Баттөр Чери Автомобайл группийн албан ёсны төлөөлөгч боллоо

0
126

2023 оны Шанхайн Олон Улсын Авто Шоуны (Shanghai International Automobile Industry Exhibition) үеэр Монгол Улсаас АНГУУЧ Б.Баттөр Чери Автомобилтай (Chery Automobile Group) хамтарч ажиллах гэрээг үзэглэв.

Чери групп нь БНХАУ-ын топ-3 автомашин үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дэлхийн 80 гаруй улс руу экспорт хийдэг. Дэлхийн олон нэр хүнд бүхий одуудыг брендийн нүүр царай болгон хамтарч ажилладаг ба Ангуучтай гэрээ хийснээр олон улсын түвшинд түншилж ажиллахаар боллоо.

Чери нь 2022 онд 1,114,000 гаруй автомашин үйлдвэрлэсэн нь Мазда, Мицубиши, Субару, Шкода, Вольво-ын борлуулалтаас давснаараа автомашин үйлдвэрлэгч компаниудын дунд үсрэлт хийгээд байгаа юм.

Чери групп нь Ангууч Б.Баттөртөй гэрээ хийхийн зэрэгцээ насан турш Чери брендийн автомашинаар хангахаар болов.