
Энэ 7 хоногийн Зурхайгаа уншаарай. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байх болтугай
Хонь
Санаандгүй мэдээллээс болж буруу алхам хийхээс сэргийл. Од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцлоос болж муудсан харилцаа холбоонд ахиц дэвшил гарна. Харилцаа муудсан найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүрэг даалгавраа хугацаандаа дуусга. Тогтсон дүрэм журмыг ямар ч үед баримталж байх шаардлагатай. Хэрэв таагүй үр дүнтэй тулгарвал хариу хийх үйлдэлдээ бэлэн бай. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авч чадаагүй бол өнөөдрийн бэрхшээлийг давж гарах хэцүү байна. Мөнгө санхүүгийн асуудал гарвал гэнэтийн огцом шийдвэр гаргах гэж бүү яар. Ухаалаг байдал хэт үнэтэй зүйл худалдан авахаас зайлсхийхэд тусална. Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа тань шанал урамшуулал авчирна. Цалин хөлсөө хангалттай нэмүүлэх боломж байна. Уран бүтээлч хүмүүс өөрийн дотоод мэдрэмждээ онцгой анхааралтай байхыг зөвлөе. Зөн совин ихэснэ. Нийгмийн зөв өөрчлөлтийн төлөө сайн дурын ажилд оролцвол та сэтгэлийн таашаал авах болно. Олны дунд хүндлэл, хүлээн зөвшөөрлийг мэдэрч илүү байр суурьтай болж байгаагаа мэдэрнэ. Хайр дурлалын харилцаанд бодлогогүй алхам, шалтгаангүй уйтгар гарч ирэх бололтой. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа аль болох найрсаг бай. Гэр бүлийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд таатай. Үр хүүхдүүдтэйгээ цагийг тааламжтай өнгөрүүлэх газар очоорой. Ганц бие хүмүүс болзоонд явах бололтой.
Үхэр
Энгийн амьдралаасаа сайн сайхныг олж харахыг хичээ. Долоо хоногийн эхээр шинэ ажил хэрэг эхлэх болон ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах зэрэг боломж харагдана. Илүү их хөдөлмөр зүтгэл л амжилт олно. Эрсдэлтэй зүйлийг хэт их сонирхох хэрэггүй. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс эрүүл мэндээ хамгаал. Алдаа гарах магадлал өндөр байгаа тул хийж буй зүйлдээ анхаарлаа сайн хандуул. Бүгдийг хууль журмын дагуу хийхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хэвийн байна. Ажил хэргийн асуудал таныг зовоож байвал орчноо өөрчилж, амьдралыг арай өөр өнцгөөс хар. Харин долоо хоногийн сүүлчээр албан тушаалын төлөө тэмцэл эрч хүчийг чинь барна. Ажлын ачаалал, гаднын нөлөө бусадтай харилцаагаа хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй. Боломжтой бол сайн үйлсийн аянд нэгдээрэй. Хамт олны дундаас урьд нь таны өөрөөр үнэлдэг байсан хүмүүстэй эерэг холбоо тогтоох болно. Зарим үед та бусдыг сайн сонсож байсан нь дээр. Өөртөө итгэлтэй байх нь ихэнх үед сайн ч энэ удаа бусдад итгээд үзээрэй. Зарим боломж танд адал явдалтай амьдрах хүсэл эрмэлзлийг өгөх болно. Залуу үхрийнхэн алс газар аялах, сурах зэрэг хүслээ биелүүлэх алхам хийнэ.
Хамтатгах
Худалдааны зорилгоор зар сурталчилгаа явуулж байгаа бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй хийж гүйцэтгэ. Биеэ сайн хянах чадвар нь таагүй нөхцөл байдлаас гарахад тусална. Эрч хүч их байх ч од эрхэс илүү тайван, төлөв даруу байхыг зөвлөж байна. Бусдын хэлэх үгэнд хэт автах хэрэггүй. Ямар ч хүний зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар хандаарай. Бусдаас буруу хайлгүй, өөрийнхөө алдааг олохыг хичээ. Зарим хүмүүс ашиг орлогоо нэмэгдүүлэх хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжтой болно. Таны хувийн амьдралд сонирхолтой үйл явдал тохиох магадлалтай. Хайрын харилцаа, нөхөрлөлийн холбоо танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Дотоод оюун ухаанаа саруул тунгалаг байлгахын тулд бясалгал хийж, мөргөл үйлдэх нь санаанд оромгүй сайхан нөлөөг танд үзүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайхан байгаа тул эрч хүчээ сэлбэ. Та эрч хүчээр дүүрэн байвал ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Аливаа харилцаанд өөрийгөө нээлттэй илэрхийл. Гэхдээ эрсдэлтэй наймаа хийх хүмүүс хэт азад найдаж ажиллахаас зайлсхий. Хэрвээ танд мөрийтэй тоглох урилга ирвэл эелдгээр татгалз. Санхүүгийн хохиролд орох магадлалтай байна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд юм үзэж, нүд тайлахыг та хүснэ. Мөн одоогийн орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байгаа бол мэргэжлийн ур чадвараа ахиулахыг эрхэмлээрэй. Залуу бизнесменүүд хийх гэж байгаа ажлаа өөрийн биеэр, бодитоор судлаагүй бол яаруу сандруу эхлэх хэрэггүй.
Мэлхий
Долоо хоногийн эхээр од эрхэс таныг тэвчээртэй байж сайн хамтрагч олж, эрч хүчээ ухаалаг хуваарилах хэрэгтэй гэж зөвлөж байна. Чухал ажлаа хойшлуулах болон орхигдуулах нь таагүй үр дүн авчрахыг анхаар. Өөрийгөө төвлөрүүлж сурахад цаг гаргах хэрэгтэй. Дотоод зөрчилтэй байдал нь ажил мэргэжлийн өөрчлөлт болон амьдрах орчноо солих хүсэл зэргийг авчирна. Өөрийгөө сайн захирахгүй бол байдал эвгүйтэх шинжтэй байна. Ирээдүйнхээ төлөө багагүй санаа зовнино. Хэрвээ сайн гадаад харилцаатай байвал алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж чадна. Хянуур нямбай үйл ажиллагаагаар илүү амжилт олох сайхан боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлчээр од эрхсийн зүгээс хамтын үйл ажиллагаанд нөлөө үзүүлнэ. Ажил мэргэжлийн ур чадвартаа анхаарал их хандуулахаар шийдсэн бол мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн ажил таны хэрэгцээг хэр их хангаж өгч байгаад дүгнэлт хийвэл ирээдүйд хийх өөрчлөлтөө олж харж чадна. Эерэг бодолтой хүмүүс гэр бүлдээ сайхан уур амьсгал бүрдүүлж чадна. Цэвэр агаарт гарах явган аялал хийх нь цагийг зөв сайхан өнгөрүүлэх арга байх болно. Үр хүүхдүүд болон настай эцэг эхээ анхаарч, тэдний эрүүл мэндэд санаа тавь. Ганц бие хүмүүс хосоо олох таатай боломж гарч мэднэ. Ухаалаг зан л хэцүү нөхцөл байдлыг зохицуулахад тусална. Нөхцөл байдлыг хэт хэтрүүлэн үнэлэхээс зайлсхийх хэрэгтэй.
Арслан
Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох авьяас ажил хэрэгт ахиц дэвшлийг авчирна. Хувийн ур чадвараа дутна гэж үзээд хийхгүй байсан төвөгтэй үүргийг хүлээн авах эр зоригтой байх болно. Сэтгэл татам байж, олон хүний анхаарлын төвд орох бололтой. Харин харилцаа холбоо тогтоох үед хэт задгай, даруу бус байх нь бyсдад буpyyгaap ойлгогдох болно гэдгийг санаарай. Мөнгө санхүүгийн нөхцөл байдлаа хянаж нягтлах талаар мэргэжлийн хүнд хандах байх. Гаргах шийдвэртээ итгэлгүй байвал сайн зөвлөгөө зөв сонголт хийхэд туслах болно. Хамтын гэрээ хэлцэл дээр зөвшилцөхөд нэлээд төвөгтэй байна. Зарим хүмүүст боловсролын асуудал хамгийн чухал болж ирнэ. Хувийн ур чадвар сайтай хүмүүс орлогоо нэмэгдүүлэх сайн санал хүлээн авна. Гадаад улсад сурч, амьдрах боломж гарна. Аливаа асуудлыг дан ганц зүрх сэтгэлээрээ шийдэж болохгүй. Оюун ухааны мэдрэмжээ түлхүү ашигла. Эрч хүч их байх ч буруу зүйлд ашиглавал элдэв асуудалд оруулж болзошгүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй муудалцах магадлалтай. Таны биеэ зөв авч явах байдлаас бүх зүйл шалтгаална. Өмнөх алдаагаа засахын тулд өөрийгөө үнэн зөвөөр илэрхийлэх арга олоорой. Хэт биеэ тоосон занг аль болох гаргахгүйг хичээ. Ажил албандаа түүртэж эсвэл ар гэрийн санхүү мөнгө сэтгэл зовоох боловч хамгийн чухал хайртай хань, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл тэнэгэр, инээд баясгалантай байх нь зүйтэй. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах алхам хий. Гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг зав гарга. Зарим мэдээлэл таны хувьд гэнэтийн байж болох ч сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй. Бүгдийг буруугаар бодоод байвал таны энергийн түвшин амархан буурч болзошгүй байна. Боломжтой бол мэргэжлийн хүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй.
Охин
Долоо хоногийн эхээр сэтгэлээр унагах мэдрэмжид авталгүй тайван байвал ойрын үед үүссэн асуудлаа сайн тал руу нь шийдэх боломж гарна. Хэрэгтэй үед тань тус болсон хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлэхээ мартавзай. Амьдралаас төгс байдлыг бүү хай. Хүнд хэцүү үүрэг даалгавар хүлээсэн хүмүүст шантрах байдал ажиглагдана. Өөрөөсөө илүү мэдлэг боловсролтой хүнээс тусламж авах бол бүү нэрэлх. Удаан бодож төлөвлөсөн үйл ажиллагаа удахгүй амжилтад хүрэх болно. Хийж бүтээсэн ажлаа нөлөө бүхий хүнд танилцуулах боломжийг ашигла. Хайр дурлалын харилцаанд хэт их анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр улс төр, нийгмийн үйл ажиллагаанд та мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Хариуцлага хүлээн ажиллавал таныг амжилт хүлээж байна. Оюун санааны хувьд шинэлэг өөрчлөлтөд шилжин орох хэрэгтэй болно. Тодорхой нөхцөл байдалд төвөгтэй асуудлыг эр зоригтойгоор шийдвэрлэ. Ямар ч тохиолдолд туйлын болгоомжтой байхыг зөвлөе. Гэхдээ таны биеэ авч яваа байдал өөртөө итгэлтэй харагдах хэрэгтэйг үргэлж санаарай. Жижиг алдаанаас болж сэтгэлээр уналгүй, маргаашийн том зорилгынхоо төлөө ямар үед итгэлтэйгээр урагшлаарай.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр тухайн нөхцөл байдалд шууд хариу үзүүлэх чадвар хязгаарлагдмал байгаа тул ямар ч үйлдлийг хийхээсээ өмнө сайтар бод. Энэ үед хууль бус зүйлд ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Ирээдүйн төлөвлөгөөгөө сайн хянах хэрэгтэй. Бодол санаа болон хийх үйлдлээ харьцуулж үзээрэй. Гэнэтийн үйл ажиллагаанд бэлэн байх ёстой үе. Бүгдийг хамгийн сайнаар хийвэл таныг шагнал урамшуулал хүлээж байна. Сайшаал магтаал сонсох нь урам зоригийг тань бадраах боловч илүүдвэл анхаарлыг ч сарниулна гэдгийг санаарай. Хувийн амьдралын нууцаа бусдад дэлгэх хэрэггүй. Од эрхэс зарим тохиолдолд өөрийн дотоод мөн чанарыг хэт чөлөөтэй илэрхийлэх хэрэггүй гэж зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс ашигтай орлого, нэр хүнд амлаж байна. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй хөрөнгө оруулалтаа авснаар санхүүгийн боломжоо хангаж чадна. Удаан хугацааны турш хийгдсэн ажлын үр дүнг харах бололтой. Хөрөнгө оруулалт татахтай холбоотой ажил шийдэгдэнэ. Нарийн мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс шинэ зүйл олж нээх магадлалтай. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч өөртөө найдаж болно. Гэхдээ хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө үүрэхээс болгоомжил. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд эрсдэл үүрэхэд бэлэн бай. Албан ажилдаа таагүй ханддаг хүмүүс мэргэжлийн байр сууриа ахиулан, сэтгэл ханамжийг олж авахыг хичээ. Ажилдаа дуртай хүмүүс л сайн үр дүн хүртэх эрхтэй байна. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Өөрийн дотоод ертөнцдөө айдастай байгаа бол буруу зүйл хийхээс хэт болгоомжлох байх. Элдэв хов живд бүү автаарай. Эрх мэдлийн төлөө танд худал амлалт их ирэх магадлалтай. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол үнэнээс бүү нүүрээ буруул. Аливаа дайралтыг хүндээр тусгаж авах хэрэггүй.
Хилэнц
Энэ үед албан тушаал ахих эсвэл илүү ашигтай ажлын санал хүлээн авах магадлал өндөр байна. Таны хувийн ур чадвар зохих ёсоор үнэлэгдэх бололтой. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Аливаа харилцаа бүтээлч бөгөөд эерэг байна. Өөрийн мэдлэг оюунаа харуулах сайхан боломж гарч байна. Залуу хилэнцийнхэн шийдэмгий байх боловч ахмад туршлагатай хүний зөвлөгөөг дагахад буруудахгүй. Тийм ч их адал явдалтай байхгүй ч зарим үйл явдлын учрыг олох гэж багагүй хичээх болно. Амар тайван байдлыг олж, тааламжтай үйл ажиллагаа явуулахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хий. Энэ долоо хоногийн дунд үеэс хойш эрхсийн нөлөө таагүй байх тул саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Зарим үед хэцүү сонголт хийх хэрэг гарна. Хэн нэгэн таны уур бухимдлыг төрүүлж, ээдрээтэй асуудлын учрыг олох хэрэг гарна. Ажил хэргээ түр хойш тавьж, амарч байсан ч сэтгэл санаа тогтворгүй байж болзошгүй. Тааламжгүй үйл явдал тохиолдох эсвэл урдаас тооцоолоогүй зардал гарч мэднэ. Биеэ сайн барихгүй бол сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно. Эрүүл мэндээ сайжруулахад анхаар. Гам алдвал хууч өвчин сэдрэх магадлалтай байна. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд эмзэглэх хэрэггүй. Танд урам зориг өгч, сэтгэлийг тань тайвшруулдаг найз нөхөдтэйгээ аль болох холбоотой байхыг хүснэ. Амьдралд тань сэдэл өгөх хүмүүстэй танилцах нь ашигтай байх болно.
Нум
Долоо хоногийн эхээр эрч хүчээ зөв хуваарилбал өөртөө итгэлтэй байх болно. Таны амжилтад саад болох бүхнийг бүү хүлээн зөвшөөр. Харилцаа холбоог илүү удаан үргэлжилж байгаагаар бус хир үр нөлөө өгдөг эсэхээр үнэлж тодорхойл. Ихэнх хүмүүс амжилтаар дүүрэн байна. Шаргуу ажилладаг хүмүүс нэр алдарт хүрнэ. Од эрхсийн хандлага таны хувийн амьдралыг гэрэлтүүлнэ. Залуу хосууд амьдралдаа томоохон эерэг өөрчлөлт авчрах шийдвэр гаргана. Нийгэм улс төрийн үйл ажиллагаа болон хууль шүүхийн ажилд таатай. Харин долоо хоногийн дундуур ажил хэргийн чухал хэлэлцээр хийх бол болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Бодлоготой бөгөөд санаачилгатай байхгүй бол таагүй өөрчлөлт болж болзошгүй. Товлосон уулзалтаар авч хэлэлцэх асуудал тодорхойгүй санагдвал түр хойшлуулаарай. Гэрээ хэлэлцээр хийхдээ төлөвлөснөөс илүү зүйл хүсэж хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэл санаагаар өөдрөг байж ямар ч тохиолдолд сэтгэлээр бүү уна. Хуримтлагдсан ажил хэргээ цэгцэл. Тооцоолоогүй зардал гарах магадлалтай тул эртнээс бэлтгэлтэй бай. Гэр бүлийн харьцаа тийм ч таатай бус байж мэднэ. Хов жив асуудал үүсгэж, таатай уур амьсгалыг эвдэж болзошгүй. Муу муухай зүйлээс өөрийгөө хамгаалахын тулд өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй бай.
Матар
Тайван долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногийн эхээр хуулийн дагуу ажил хэрэг эхлүүлэх болон гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Ямар ч үйл ажиллагаанд хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө. Ихэнх хүмүүс бусдыг ойлгож, хүлээцтэй байх чадвар өндөртэй байна. Та хэт их яарвал алдаа гаргаж болно гэдгийг ойлго. Харилцаа холбоонд асуудал гарвал буулт хийх чадвартай бай. Таны амар тайван байдал аливаа харилцааг ойлголцолд хүрэхэд хялбар болгоно. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэ. Төлөвлөгөөг тань нураах өрсөлдөгч нарын үйлдэл ил гарч ирж мэднэ. Өөрийн сул ба давуу талыг сайн бодолц. Харин сэтгэлийн хөөрөл ихэсвэл өөрт ашигтай зүйлээ олж харж чадахгүй тул сайн төвлөрөхөд цаг гаргах хэрэгтэй. Харин багийн үйл ажиллагаа сайн үр дүн авч ирнэ. Тийм их ашигтай биш зүйлээс ч өөртөө баярлах хангалттай шалтгаан бий болгоорой. Эерэг бодлууд тань өөртөө итгэлтэй байдал болон өөрийгөө хүндэтгэх хүндлэлийг бий болгоно. Санамсаргүй үйл явдал таны нэр хүндийг өсгөнө. Бодол санаагаа цэгцтэй бөгөөд өөртөө итгэлтэй байвал зорьсон зүйлээ бараг биелүүлэх боломжтой.
Хумх
Од эрхсийн байрлал ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй. Энэ долоо хоногт амьдралын эрч хүчээ зөв хуваарил. Ажиллах амрах цагийн зааг ялгааг аль болох зөрчихгүйг хичээ. Анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй чухал бичиг баримтан дээр ажиллана. Өмнөх бизнесийн асуудлаа цэгцэлж дуусгах шаардлага гарна. Зарим ажлын явц удаашрах төлөвтэй байна. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой ханд. Ажил хэрэгч санал, сэтгэл татсан амлалт нь их ашиг олох боломж мэт санагдах болов ч санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Зөв тооцоо судалгаан дээр суурилсан бөгөөд сайн тохиролцсон ажил л энэ үед санасан хэмжээний ашиг орлого авчрах болно. Тулгарч болзошгүй сорилт шалгуурт бэлэн эсэхээ сайн шалга. Сонирхолтой адал явдалд сэтгэл санаагаа бэлд. Гэхдээ аль болох албан уулзалт болон эрсдэлтэй үйл ажиллагаа товлох хэрэггүй. Харилцан ойлголцолд хүрэх хэцүү байна. Аливаа асуудалд шударга бус үйлдэл давамгайлж болно. Сонголт хийхдээ бүх хүмүүсийн ашиг сонирхлыг тохируулна гэдэг боломжгүйг ойлго. Зарим үед хатуу үнэнийг шууд хэлж ойлгуулах эр зориг хэрэгтэй бололтой. Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчнөө хөдлөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал үе.
Загас
Энэ долоо хоногт хууль эрх зүйтэй холбоотой зүйлийг хүчээр хийх нь тохиромжгүй. Зөрчил тэмцлээс болж алдаа дутагдал гарч болзошгүй. Санхүүгийн хуурамч заль мэх ирэх магадлалтай. Онцгой үед хэрэгтэй үйл ажиллагаандаа оролцохыг зөвшөөрөх бололтой. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг хэрэгтэй. Өмнө хийсэн бүхнийг уучлах энэрэнгүй сэтгэл гаргаарай. Амьдралын эрч хүч өснө. Мөн уран бүтээлийн ур чадвар өсөж, зөн совин нэмэгдэнэ. Урьдын үзэл бодол бодит байдалтай нийцэхгүй бол өөрчлөлт хийхэд бэлэн бай. Аливаа асуудалд хэт туйлширсан байр сууринаас хандах нь бусадтай санал бодол зөрөлдөхөд хүргэнэ. Туршлагатай, мэдлэг боловсролтой хүний зөвлөгөөг сонс. Мөн орчин үеийн олон нийтийн чиг хандлагыг сайн судал. Энэ үед бусдын буруу үйлдлийг засах гэж хичээхээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг чухал ажил эхлүүлж болохгүй. Сайн мэдэхгүй зүйлд их итгэж найдах хэрэггүй. Гаднын нөлөө таны ажилд тийм ч их саад болохгүй байхын тулд сэтгэл зүйн бэлтгэл сайтай байх нь чухал үе. Ялих шалихгүй саад тотгор таны зорилгыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Холын зорилгыг зөв тодорхойлсон бол муу зүйлээс хурдан холдох сэтгэлийн хат хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэх байдал үүсэж магадгүй. Найз нөхөдтэйгээ харьцаагаа муутгахаас болгоомжил. Хэлж буй үгээ сайн хянах хэрэгтэй. Аль болох эелдэг, найрсаг харилцааг эрхэмлэ. Зарим хүмүүс чухал үйл явдалд оролцох нь алсын зорилгоо сайжруулахад тус болно.