Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг 2 сарын 15 хүртэл хүлээн авна. Материал явуулах заавар.

0
339

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.

Албан татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргах учиртай.

ВИДЕО: ХХОАТ-ын тайлан гаргаж, сургалтын хөнгөлөлтөд хамрагдах заавар

ВИДЕО: ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах заавар