Цагаан сарынхаа идээ боовыг анх удаагаа өөрийнхөө гараар хийж үзлээ. Анх удаа гэхэд өнгө зүстэй ёстой сайхан болсон.

0
383

Цагаан сарынхаа идээ боовыг гэртээ хийцгээе! Цагаан сарынхаа идээ боовыг анх удаагаа өөрийнхөө гараар хийж үзлээ. Анх удаа гэхэд өнгө зүстэй ёстой сайхан болсон. Энэ жор үнэхээр таалагдлаа. Гэртээ өөрсдөө хийгээд туршаад үзээрэй найзууд аа. Жор:

  • Гурил-3 кг,
  • Шар тос-700 гр,
  • Сахар – 400 гр,

Гурилан дээрээ сахараа хийж холино. Шар тосоо хайлуулаад гурилан дээрээ хийнэ.

Гурил зуурах бүлээн усандаа давс хийнэ. /1 л орчим байхад болно/ Гурилаа хатуувтар зуураад сайтар нухаж амараах нь маш чухал шүү.

Хавсаа хэлбэрээр 3 зүсээд голоор нь 2 дахин ороож шарах шүүгээнд 150 хэмд 20 мин шарж биежүүлээд халаасан тосондоо шарна.

3 кг гурилаар- нийт 15 ш боов болсон. Айл бүрийн идээ ундаа нь өнгөтэй Ажил үйлс нь бүтэмжтэй Аз жаргалтай дэлгэр дүүрэн байх болтугай