Өнөөдрийн ЗУРХАЙгаа уншаарай /2023.01.25/

0
107

Хонь

Энэ өдөр ажил хэрэг санаа зовоохоор асуудал ихтэй байна. Хойшилсон үүрэг даалгавруудыг хурдан хугацаанд биелүүлэх хэрэгтэй болно. Ямар ч тохиолдолд хэрүүл маргаанаас хол байхыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч биеийн эрч хүчээ хайрла. Сайхан сэтгэлээ ил тод гэрэлтүүл. Бусдын төлөө хийсэн үйл танд эргэж ирэхдээ гайхалтай өгөөжийг авчирна.

Үхэр

Энэ онд юу хийхээр төлөвлөж байгаагаа тодорхойлсон хүмүүс бэлтгэл ажлаа яаралгүй амжуул. Од эрхсийн хөдөлгөөн таны санхүү тооцоо, эд хөрөнгийг хяналтад байлгах дохио өгч байна. Хамтрагч нартаа одоогийн төлөв байдлыг зөвөөр ойлгуулахыг хичээ. Түншүүдийн харилцаанд сэв суулгах өрсөлдөгчийн явуулгыг хэн хэн нь ялгаж салгах сэтгэлийн хаттай байх үе. Төрийн албаны хүнд суртал хир их төвөг удахыг урьдчилан таамаглах хэцүү байна. Гэхдээ та бол энэ зэрэгт хөл алдах хүн биш гэдгээ сана.

Хамтатгах

Хайхрамжгүй байдал өнөөдрийн уур амьсгалыг бүрхэг болгох магадгүй байна. Өнөөдөр анхаарал их шаардлагатай ажлуудаа хойш тавьж таныг их давчдуулахгүй зүйлийг хийх нь илүү ухаалаг алхам байх болно. Хэт цухалдсан болон мэдрэмтгий байдал нь зөвхөн асуудлын өнгөн хэсгийг л харахад хүргэнэ. Харин дотоод мэдрэмжээ зөв ойлговол сайхан боломжийг ашиглаж чадна. Удахгүй таны бие махбодын эрч хүч нэмэгдэх болно.

Мэлхий

Энэ өдөр таны буурь суурьтай харьцах чадвар муу байна. Өнөөдөр та цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болж, тэдний толгойг эргүүлнэ. Залуу хүмүүс хөнгөн сээтгэнэлд автана. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байх тул сэтгэл зүрхээ илүү чагна. Гэхдээ хөл толгойгоо алдаж болохгүй гэдгийг эрүүл ухаанаар давхар тунгаа.

Арслан

Ойр дотнын хүмүүсийн харилцааг хардалт, үл ойлголцол эвдэнэ. Зарим үед байдлыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг байранд нь буцаана. Сайн эрүүл мэнд болон сайхан холбоо харилцаа нь ямар ч алдааг засаж, зорилгодоо хүрэх замд оруулна. Сайхан сэтгэлтэй, нигүүлсэнгүй үзэлтэй байхыг хичээ. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн зөв сонголтыг тусга.

Охин

Амьдралын хэв маяг ачаалал ихтэй, дарамттай байгаа бол сайн төвлөрөхөд саад болно. Амжилт олох боломж санааны зоргоор олдохгүй байх хандлагатай болж ирнэ. Урт хугацааны мөрөөдөл толгойноос тань салахгүй. Бие махбод ажил дээр ч бодол санаа тань алсад тэнүүчилнэ. Дэмий үймрэлгүй сайн төвлөрөхийг хичээ. Өнөөдөр од эрхсийн нөлөө сонирхолтой санааг өгч байна. Зарим хүмүүс одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун биш байх тул эрс өөрчлөлт хийхээр хичээнэ.

Жинлүүр

Шийдвэрлээгүй удсан асуудалд хамаг хүч, цагаа заваа зарцуулах хэрэгтэй болно. Нэмэлт ажил ачааллаар шахаж, илүү зардал бий болгоно. Ойрын хүмүүстэйгээ үл ойлголцсоноос болж маргах магадлалтай. Эсвэл өрсөлдөгчийн зүгээс муу явуулга ирнэ. Та аливаа асуудалд баримттай, ул суурьтай хандахыг зорих хэрэгтэй. Ингэснээр бусдын буруу санаархлыг таслах боломж таны гарт орж ирнэ.

Хилэнц

Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн өрсөлдөөнд оролцох бол хэт их хүчлэх хэрэггүй. Өнөөдөр таныг амжилт гаргахгүй байхад нөлөөлөх хангалттай олон асуудал байх ч өөртөө итгэх итгэлээ хадгалахыг хичээ.

Нум

Харилцах чадвар сул байгаа тул танд итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдахаас болгоомжлохыг одод зөвлөж байна. Элдэв бодлоос өөрийгөө чөлөөл. Хэрэггүй дурсамжийг толгойноосоо нэг мөсөн арчин хаях хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Зарим асуудлууд маш хурдан алга болж, ер бусын боломжоор солигдож байгааг хараад гайхах болно.

Матар

Таны хүрээлэлд нууц харилцаа холбоо тогтооно. Энэ нь хувийн ч эсвэл мэргэжлийн ч шинж чанартай байж болно. Мэргэжлийн түвшингээ дээшлүүл. Мэдээлэл сайтай байвал түншүүд, хамт олноос гадна өрсөлдөгч нар ч таныг үнэлнэ. Харин чухал зүйлсийг ганцаараа эхлэх хэрэггүй. Чухал ажил хэргийн уулзалт, албаны ажил хүлээж байгаа хүмүүс цаг төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй.

Хумх

Од эрхсийн нөлөөгөөр хайртай дотнын хүмүүсээ илүү их анхаарах хэрэгтэй болно. Зөв аргаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь таныг илүү бодитоор ойлгуулах болно. Энэ үед ойлголцсон харилцаа холбоо илүү урт хугацаанд үргэлжилнэ. Зарим хүмүүс энэ үед гэрлэлттэй холбоотой асуудлаар түрүүлж санал гаргах бололтой.

Загас

Таны итгэл найдварыг даахгүй хүн гарсан ч бүү сэтгэлээр унаарай. Хамгийн гол нь та өөртөө үнэнч байж чадвал ихэнх зүйлийг хийхэд амархан байх болно. Бусдад итгэж, үүрэх хариуцлагаа харилцан хуваалцвал та амьдралын сайн сайхныг мэдэрч эхэлнэ. Өөрийгөө нээх цаг гаргаж, ертөнцийг эерэг өнгөөр харвал маргаашийн өдөр танд амжилт ирэх л болно.