Танилц дэлхийн хамгийн өндөр настай гимнастикийн тамирчин! 97 настай одоо хүртэл зодог тайлаагүй байгаа түүний эрүүл амьдралын нууц

0
520

Нас бол зүгээр л тоо гэдэг үгийг жинхэнэ утгаар нь дэлхий нийтэд таниулж сая сая хүмүүсийн анхаарлыг татаад байгаа 97 настай гимнастикийн тамирчин эмэгтэйн талаар хэвлэлүүд аль хэдийн шуураад эхэллээ. Тэрээр одоо 97 настай бөгөөд одоог хүртэл зодог тайлаагүйгээр барахгүй тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байгаа гэнэ.

Хамгийн сонирхолтой нь түүний энэ их эрч хүч, авхаалж самбаа хэрхэн 97 насан дээр нь байгаа талаар олон төрлийн таамаг гарч байгаа гэнэ. Харин эмээ маань өөрийнхөө энэ олон жилийн турш эрч хүчтэй, эрүүл саруул яваа нууцаа маш энгийн зүйл гэдгийг бусдад зөвлөж байна. Түүний нэрийг Johanna Quaas гэдэг бөгөөд Герман улсын иргэн ажээ. Тэрээр 2012 онд хамгийн өндөр настай гимнастикийн идэвхтэй тамирчнаар шалгарч байжээ.

Тэрээр гимнастикийн спортод хүүхэд байхаасаа эхлэн дурлаж хөл тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэл хичээллэсээр байна. Johanna Quaas анх 1934 онд 9 настай байхдаа анхныхаа тэмцээнд оролцож байжээ.

29 November 2019, Saxony-Anhalt, Halle (Saale): The 94-year-old Johanna Quaas, listed in the Guinness Book of Records as the oldest active competition gymnast in the world, laughingly shows her first trophy from 2001 (l) and a bronze eagle, which she received in the USA for her inclusion in the Hall of Frame for Turner 2015, from her large collection of awards. The successful, 1.50 metre tall, slim woman and mother of three children, despite her old age and little aches and pains, starts early in bed with sporting exercises and goes to gymnastics at least twice a week in her sports club and in her over 80 gymnastics group. She rides the sometimes long ways there by bicycle in all weathers. Photo: Waltraud Grubitzsch/dpa-Zentralbild/ZB (Photo by Waltraud Grubitzsch/picture alliance via Getty Images)

Түний эрүүл эрч хүчтэй амьдралын нууц

Нэгэн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс та хэрхэн энэ их эрч хүчийг олж авдаг вэ гэсэн асуултад хариулахдаа “Би бүхий л амьдралынхаа туршид эрүүл хооллолттой байсаар ирсэн. Надад тийм ч сүрхий нууц гээд байх зүйл байхгүй ээ. Харин би өдөр бүр ногоон өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Энэ л миний эрүүл амьдралын хамгийн чухал зүйл байх гэж боддог” хэмээн хариулсан байдаг. Ногоон өнгөтэй жимс, ногоон өнгөтэй хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь таны бие организмд эерэг сайн нөлөөтэй байх нь.

MUNICH, GERMANY – DECEMBER 02: ‘Turnoma’ Johanna Quaas attends ‘Menschen 2012’ Show Taping on December 2, 2012 in Munich, Germany. (Photo by Dominik Bindl/Getty Images)