Энэ 7 хоногийн Зурхайгаа уншаарай /2023.01.23-2023.01.29/

0
190

Хонь

Долоо хоногийн эхээр зарим хүмүүст алс газар аялах боломж гарна. Залуу хүмүүс ч ажил амралтыг хослуулах боломж олдвол алдаж болохгүй үе. Ихэнх хүмүүс адал явдал хүсэмжлэх тул аахар шаахар зүйлсээс татгалзана. Сэтгэл зовоосон асуудлыг түр хойш нь тавь. Хайр сэтгэлийн романтик харилцаанаас авах сэтгэл ханамж өндөр байна. Хойшилсон үүрэг даалгавруудыг хурдан хугацаанд биелүүлэх хэрэгтэй болно. Ямар ч тохиолдолд хэрүүл маргаанаас хол байхыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч биеийн эрч хүчээ хайрла. Долоо хоногийн дунд үеэс хойш зарим мэдрэмжээс болж сэтгэл санаа сайнгүй байна. Зарим хүмүүсийн санхүүгийн боломж хэт үрэлгэн байдлаас болж хямралд орох магадлалтай байна. Санхүүгийн байдал тийм найдвартай биш байх тул олсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворжих хүртэл үнэтэй худалдан авалтаа хойшлуул. Ажлын үүрэг хариуцлагатай холбоотой элдэв амлалт өгөхдөө болгоомжтой бай. Учир нь хэрвээ таны эрүүл мэнд хэцүү байвал ихээхэн ядарч цуцах магадлалтай байна. Сурч мэдэх, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэргээр өөрийгөө завгүй байлга. Ажил хэрэгт бүтээлчээр хандах нь таны сэтгэл санааг сэргээх болно. Урьд өмнөх сэтгэл зовоосон асуудлыг бодож, шаналах хэрэггүй.

Үхэр

Хамт олны дунд үүсэх ойлгомжгүй хандлагаас болж таны сэтгэл бага зэрэг гонсойно. Та толгой өөд татах завгүй ажиллаж байхад зарим хүмүүс зугаацаж яваа мөртлөө илүү эрх ямбатай байгаа мэт мэдрэмж төрнө. Залуу хүмүүс мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлээс холуур яв. Энэ үед санхүүгийн их ахиц гаргах боломжтой, урьдаас төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж эхэлсэн хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Од эрхсийн хөдөлгөөн таны санхүү тооцоо, эд хөрөнгийг хяналтад байлгах дохио өгч байна. Ихэнх хүмүүс од эрхсийн нөлөөгөөр зөн совингоо хэрхэн хүлээн авах вэ гэдгээ ойлгоно. Хувийн амьдралд хэрэгтэй харилцааг од эрхэс зохицуулж өгнө. Хов живийг бүү хайхар. Та бүх зүйл яаж явж байгааг мэдэхгүй албагүй бөгөөд том зорилгын төлөө зарим нэгэн зүйлийг золиослоход бэлэн бай. Таны ухаалаг шийдвэр гаргах эсэхээс хамаарч ирээдүйтэй гэж тооцсон ажил хэргийн эхлэл зөв тавигдах эсвэл буруу тийш эргэх эсэх нь хамаарна. Долоо хоногийн төгсгөл үед өөрийгөө харуулах боломж гарах тул мэдлэг, ур чадвараа гайхуул. Харин таны энэ зорилгод хоцрогдсон техник хангамжийн саатал эвдрэл таагүй нөлөөлж болзошгүй. Иймээс орчин үеийг шилдэг техник хэрэгсэл авахад гар бүү тат. Ганц бие эрчүүд зүрх сэтгэлийнхээ хайрыг олж магадгүй. Сайхан үзэмж заримдаа нүд л хуурдаг ч сэтгэлээ барьж чадахгүй бололтой. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдийнхээ оюун ухаан болон бие бялдрыг сайжруулахаар хичээ. Тэднийхээ бүтээлч хобби болон урлаг спортоор хичээллэх сонирхлыг зөв өдөөх хэрэгтэй.

Хамтатгах

Энэ долоо хоногт та шинэ ажил эхлэх болон санаа нийлдэг хүмүүсээ татан оролцуулах нь тохиромжтой. Эхлэх гэж санаж байсан боловч хойшлуулсаар байсан ажлаа зөв төсөөлж чадвал амжилтыг олно. Одоогийн ажлын нөхцөл байдал үр бүтээлтэй байдалд сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар ил гаргах хэрэггүй. Ажил төрөлдөө ухаалаг бус, эмх цэгцгүй хандвал алдаа гарч магадгүй. Хувийн амьдралаа их ажлын хажуугаар орхигдуулах юм бол энэ нь дараа нь танд багагүй төвөг удна. Хайхрамжгүй байдал уур амьсгалыг бүрхэг болгох магадгүй байна. Эсвэл хэт цухалдсан болон мэдрэмтгий байдал нь зөвхөн асуудлын өнгөн хэсгийг л харахад хүргэнэ. Харин дотоод мэдрэмжээ зөв ойлговол сайхан боломжийг ашиглаж чадна. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой, маргаантай үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Дээд шатны удирдлагын бүдүүлэг, соёлгүй харилцаанд тэр дор нь хариу өгөх гэж оролдсоны хэрэггүй. Олны дунд хүлээцтэй, даруу төлөв байхгүй бол нэр төрд халгаатай. Эрүүл мэнддээ анхаарч, амьдралын дэглэмээ өөрчил. Байгалийн бус химийн гаралтай хоол хүнснээс хол байх хэрэгтэй.

Мэлхий

Эерэг уур амьсгал ноёлох үеийн боломжийг ашиглан та завгүй ажиллах хэрэгтэй байх. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс ч чухал гэрээ хэлэлцээр байгуулж, амжилттай ажиллана. Ажлын ур чадвараа та хамгийн сайнаар илтгэн харуулна. Өвөрмөц арга барил, сайхан харилцаа таны нэр хүндийг өргөнө.Азаа үзэх хүсэл зарим хүмүүст хүчтэй төрнө. Гэхдээ мөрийтэй тоглоомд бооцоо тавих нь эрсдэл дагуулна. Залуу хүмүүс хөнгөн сээтгэнэлд автана. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байх тул сэтгэл зүрхээ илүү чагна. болно. Хуурамч учралд толгой эргэвэл гэр бүлтэй хүмүүсийн хувьд хар дарсан зүүд болно гэдгийг анхаар. Долоо хоногийн сүүл рүү амьдралын эрч хүч болон бүтээлч чадвар өсөн нэмэгдэнэ. Од эрхсийн нөлөө ажлаа шинэчлэх болон өөр салбарт ч амжилт гаргах боломж олгоно. Яарсан, түрэмгий байдал гаргавал хүрсэн үр дүнгээ хадгалахгүй бололтой. Өөрийн өвөрмөц онцгой үйлдэл, гайхширам мэдлэгээ ил гаргахаас нэрэлхэх хэрэггүй. Санхүүгийн тайлан тооцоо болон төлбөр шилжүүлэх хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Дарга удирдлага эсвэл нөлөө бүхий бусад хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврыг буруу ташаа ойлгох, үл ойлголцол гарах магадлал их байна.

Арслан

Гэнэтийн үйл явдал мэдрэгдэж болзошгүй. Санхүүгийн хувьд өсөлт ирэх болно. Худалдаа наймааны ажил эрчтэй өсөн дэгжих болно. Зарим үйл ажиллагаанд нөөц төлөвлөгөө хэрэг болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, өөрчлөлт хүснэ. Хэн нэгэн таны амьдралд шинээр орж ирнэ. Залхуутай уйтгартай байсан ч оногдсон ажлаа хийх үүрэг хариуцлагаа ухаар. Ойр дотнын хүмүүсийн харилцааг хардалт, үл ойлголцол эвдэнэ. Зарим үед байдлыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг байранд нь буцаана. Сайн эрүүл мэнд болон сайхан холбоо харилцаа нь ямар ч алдааг засаж, зорилгодоо хүрэх замд оруулна. Сайхан сэтгэлтэй, нигүүлсэнгүй үзэлтэй байхыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү амьдралын эрч хүч дээшлэх болно. Уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Хувийн ажил болон албан хариуцлага хоорондоо харшсанаас болж дарамт нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн маргаантай асуудал таныг мухардалд хүргэж болзошгүй. Эрч хүчээ зөв ашиглахыг хичээ. Ялихгүй жижиг зүйлд эрч хүчээ үрж болохгүй. Ялангуяа хэрэггүй хэрүүл маргаанд бүү оролц. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол таагүй нөхцөл байдлыг бий болгоно. Ажил ихтэй байсан хүмүүс өөртөө амрах цаг гарга. Ганцаараа сууж сэтгэл санаанд хуримтлагдсан зүйлсээ эргэцүүлэн бод. Бодлогогүй алхам хийж яаруу шийдвэр гаргахаас зайлсхий.

Охин

Долоо хоногийн эхээр сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Бусдыг үгийг хэт дагахаас болгоомжил. Хамгийн сайн найз хүртэл сайн зөвлөгөө өгч чадахгүй бололтой. Бусдын эрх мэдэлтэй холбоотой хэцүү шийдвэр гаргах шаардлага гарч ирнэ. Ямар ч төвөгтэй нөхцөл байдалд асуудлыг зөв шийдэж чаддаг гэдгээ харуул. Алсын газраас сонирхолтой мэдээлэл ирнэ. Урт хугацааны мөрөөдөл толгойноос тань салахгүй. Бие махбод ажил дээр ч бодол санаа тань алсад тэнүүчилнэ. Дэмий үймрэлгүй сайн төвлөрөхийг хичээ. Долоо хоногийн дундуур өөрийн дуртай, авьяасаа илэрхийлсэн зүйлийг турших нь сайхан байхаас гадна олон шинэ санаа орж ирэх болно. Өөрийнхөө өмнөх асуудлыг уран сэтгэхүйгээ ашиглан шийд. Хөрөнгө мөнгөний асуудалд орсон бол санхүүгийн мэргэжлийн болон танай салбарт амжилттай ажиллаж сайн таньдаг хүмүүсээс зөвлөгөө ав. Хувийн болон ажлын санхүү тань хуулийн хүрээнд даатгагдсан байх ёстой. Ямар нэг тооцоо судалгаан дээр ажиллахдаа баталгаатай мэдээлэл олж, сайн хянахгүй бол мэргэжилдээ хэчнээн чадвартай, туршлагатай хүн байсан ч алдах магадлалтай байна. Эрүүл мэндээ анхаарч хэт их ачаалал авалгүй, биеэ гамнаарай. Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтыг шалгах болно. Ямар үед түр аргацаасан, хоосон амлалт өгөхгүй байх хэрэгтэй.

Жинлүүр

Долоо хоногийн эхэн үед нарийн техник, технологийн салбарт ажилладаг хүмүүст саад тотгор учирч болзошгүй. Жижиг хэсэг, үл анзаарагдам зүйлийг хайхралгүй орхихгүйн тулд анхаарлаа хором ч сулруулж болохгүй. Шийдвэрлээгүй удсан асуудалд хамаг хүч, цагаа заваа зарцуулах хэрэгтэй болно. Нэмэлт ажил ачааллаар шахаж, илүү зардал бий болгоно. Ойрын хүмүүстэйгээ үл ойлголцсоноос болж маргах магадлалтай. Хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байх бололтой. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Энэ долоо хоногт өрсөлдөгчийн зүгээс муу явуулга ирнэ. Таны амьдралд сөргөөр нөлөөлж болох гаднын нөлөө их байна. Та аливаа асуудалд баримттай, ул суурьтай хандахыг зорих хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаараагүйгээс хямралд орж мэднэ. Иймд жижиг зүйлд санаа зовж, сэтгэлээ хямраахгүйг хичээ. Нийгмийн арга хэмжээ таныг сорих маягтай болж байсан ч ирээдүйд ирэх ашиг тусыг нь бодож үз. Хэрэв өөрийн эрх ашгаа хойш тавьж хүмүүнлэг, даруу зантай байх юм бол таныг хүмүүс илүү үнэлэх болно. Саруул ухаан, мэргэжлийн өндөр чадвар таны орлогыг нэмэгдүүлж магадгүй. Харин олсон мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгаламждаа хий. Гоё сайхан, гял цал юм худалдан авч, мөнгөө үрэхгүйг хичээ. Боломжтой бол гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал тавьж, цаг зав гарга. Хамтдаа гадуур зугаал. Сайн гэр бүл ямар ч үед хөл дээрээ бат зогсох тулгуур болно.

Хилэнц

Ихэнх хилэнцийнхэн энэ долоо хоногт болгоомжгүй үйлдэл хийхээс сэргийл. Зөн совингоо сонсож чадвал хүнд асуудал тулгарахаас сэргийлэх болно. Уран бүтээлч хүмүүс онгод хийморьтой байна. Уран бүтээлч хүмүүс авьяас билгээ тод илэрхийлэхийн тулд өөрийн дотоод дуу хоолойг сонс. Олон нийтийн үйл ажиллагаа танд таатай байх ба шинэ харилцаа холбоо тогтооно. Аливаа уулзалт олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үедээ өөрийн гадаад төрх болон өмсөх хувцсандаа сайн анхаар. Ажил дээр асуудалтай гарвал энэ нь тийм их эрч хүч гарган тэмцэхүйц үнэ цэнтэй зүйл эсэх талаар сайтар бодоорой. Боломжтой бол харилцан буулт хийхийг хичээ. Ямар нэг тэмцээн өрсөлдөөнд оролцох бол хэт их хүчлэх хэрэггүй. Таны мөрөөдөл талаар болж хууртагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй эрүүл мэндэд тань халгаатай байх болно. Хайртай хосууд харилцаа холбоогоо сайжруулж чадах бол ганц бие хүмүүс ч өөртөө тохирохуйц хүнтэй учирна. Долоо хоногийн сүүлээр цаг завтай хүмүүс гэр бүлийнхээ хүрээлэлд байвал бүрэн дүүрэн амарч чадна. Энэ үед хайр дурлалын харилцаанд байсан асуудал алга болж, хайрын дулаан мэдрэмж эргэн ирнэ.

Нум

Бусдаас хүлээн авах сайхан сэтгэгдэл нь танд эрч хүч өгнө. Энэ үед өөдрөг сэтгэлтэй байвал та дур булаам харагдах болно. Од эрхсийн тохиол сэтгэн бодох үйл ажиллагааг дэмжсээр байх болно. Харин харилцах чадвар сул байгаа тул танд итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдахаас болгоомжлохыг одод зөвлөж байна. Элдэв бодлоос өөрийгөө чөлөөл. Хэрэггүй дурсамжийг толгойноосоо нэг мөсөн арчин хаях хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох нь илүү хөгжилтэй байж, олон найз нөхөдтэй болох боломж олгоно. Таны авьяас ур чадварыг сорьсон сорилтод орох магадлал өндөр үе. Долоо хоногийн сүүл рүү анхаарал сайн төвлөрөх тул чухал бичиг баримтан дээр ажиллахад боломжтой. Хувийн бизнесийн асуудлаа цэгцэлж дуусга. Өөрийн эерэг энерги, эрч хүчээ дэмий зүйлд сарниахгүй бол бүх зүйл сайхан байх болно. Оролцох дуртай үйл ажиллагаа болон ажил хөдөлмөртөө эрч хүчээ зарцуулах нь зөв арга зам байна. Гэхдээ будилаантай хандлага отож байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Гэртээ цэвэрлэгээ тохижилтын ажил өрнүүлснээс гэр бүлийн гишүүдийн дунд бухимдал үүсгэнэ. Гэр бүлтэй болон ахимаг насны хүмүүсийн хувьд янаг амрагийн адал явдал үл ойлголцолд оруулах магадлалтай. Ганц бие хүмүүс гунигт ганцаардлаас болж зуурдын учралд яарна.

Матар

Энэ долоо хоногт шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Ганц бие хүмүүс романтик учралтай учирна. Юунд ч санаа зоволгүй зөвхөн өөрийгөө амар тайван байлга. Гэр бүлдээ цаг гарган анхаарал тавих нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Таны хүрээлэлд нууц харилцаа холбоо тогтооно. Энэ нь хувийн ч эсвэл мэргэжлийн ч шинж чанартай байж болно. Мэдээлэл сайтай байвал түншүүд, хамт олноос гадна өрсөлдөгч нар ч таныг үнэлнэ. Харин чухал зүйлсийг ганцаараа эхлэх хэрэггүй. Долоо хоногийн дунд үеэс хойш эрүүл мэндээ анхаар. Завгүй ачаалалтай ажлаас болж хууч өвчин сэдэрч магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор шинэ санаа, боломжийг олж харна. Танилцсан чухал хүмүүстэйгээ эргээд харилцаа холбоогоо лавшруулах алхам хийгээрэй. Та анхаарал гол зорилгодоо төвлөрснөөр, өөрийн ажилладаг салбартаа амжилт олж чадна. Гаргах шийдвэр тань олон талын ач холбогдолтой байх учир өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Оюун ухаанаа асуудалтай байгаа харилцаанд төвлөрүүлбэл таны нэр хүнд сайжирна. Хэрэв шийдэгдээгүй харилцаа таныг үргэлжлүүлэн залхаах юм бол мэргэжлийн туршлагатай хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хуучин өрөө төлөх эсвэл тусламж хэрэгтэй хүнд туслахад бэлэн бай. Найз нөхдийн тус дэмийг бүү март.

Хумх

Зайлшгүй зардлуудаас бусад мөнгө зарцуулалтаа түр хойшлуул. Хөрөнгөө мөнгөө туйлын хянамгай зарцуул. Ажилд шинэ хүн авах эсвэл зээл өгөх бол болгоомжтой байж хэрэгтэй мэдээллийг сайн шалга. Ажлын хамт олны зүгээс танд дасан зохицохоос өөр аргагүй нөхцөл тулгах болно. Уран бүтээлч хүмүүс өөрийн авьяасаар нэмэлт орлого олж магадгүй. Таны үр ашигтай ажиллах чадвар бусдад ил тод харагдана. Од эрхсийн нөлөөгөөр хайртай дотнын хүмүүсээ илүү их анхаарах хэрэгтэй болно. Зарим хүмүүс энэ үед гэрлэлттэй холбоотой асуудлаар түрүүлж санал гаргах бололтой.Хайр дурлалын адал явдал танд сонирхолтой байна. Гэхдээ сониучхан хайрын харилцаа тийм ч урт үргэлжлэхгүй. Гэр бүлтэй хүмүүс ч хайртай хүндээ халамжтай байхгүй бол дотнын харилцаанд ан цав суух байх. Үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа аливаа зүйл дээр сайн үлгэр дуурайлыг өөрөө харуул. Танд сайн эцэг эх байх бололцоог од эрхсийн нөлөө нээж өгнө. Долоо хоногийн сүүлээр ямар нэгэн шинэ харилцаа багагүй хэмжээний мөнгө эсвэл сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй хийх бололтой. Тиймээс өөрийн боломж бололцоог зөв дүгнэж, түр зуурын хүсэл сонирхлоо хязгаарла. Заримдаа хийж болохгүй зүйл рүү өөрийн эрхгүй тэмүүлдэг бол үүнийгээ буруу гэдгийг ухамсарла. Нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүст өөрчлөлт хийх боломж тохиох бөгөөд энэ нь үр дүнтэй байх болно. Хууч өвчин болон элдэв харшил хөдлөхөөс болгоомжлоорой.

Загас

Од эрхсийн чиг хандлага амар тайван, эв найрамдлыг билэгдэнэ. Хайртай хүмүүсийнхээ сөрөг үйлдлийг ч сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Зарим маргаантай асуудлыг түр хойшлуулах нь амьдралд тус болно. Таны бүтээлч чанар болон өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Таны итгэл найдварыг даахгүй хүн гарсан ч бүү сэтгэлээр унаарай. Хамгийн гол нь та өөртөө үнэнч байж чадвал ихэнх зүйлийг хийхэд амархан байх болно. Урлаг спортын уралдаан тэмцээн хамт олон болон найз нөхдийг нэгдэх сайхан боломж олгоно. Өөрийгөө хайсан эрэл хайгуулаа сүм хийдэд очин бясалгал мөргөл үйлдэх замаар үргэлжлүүл. Аль аль нь танд аз жаргал, амьдралын ухаарал авчирна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хүмүүсийн нуруун дээр чухал үүрэг хариуцлага байгааг ухамсарлан хийх хэрэгтэй. Од эрхэс болон бусад гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр энэ үед ихэнх хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Ялангуяа залуучууд цаг үеийн хурц чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу сэтгэл хөдлөлөөр татагдан орно. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийнхэнтэйгээ харилцан үл ойлголцол үүсэж мэднэ. Ямар ч үед хэрүүл маргаан, уур цухал мухардал л хүргэнэ гэдгийг сана. Ахуйн жижиг сажиг асуудал ихээхэн эрч хүч, цаг зав авна. Гэсэн ч тэвчээртэй байж, түр зуурын тохиолыг нэр төртэй даван гарахыг зөвлөе. Гадаадад амрах хүмүүс хөтөлбөртөө сонирхолтой зүйлийг оруулахаар зохицуул.