NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан: “B production” 2 жил ямар ч цалингүй ажиллуулсан

0
383

Продакшн 90%, уран бүтээлчид нь 10%-г л авдаг гэнэ. Гэхдээ энийгээ өгдөггүй!

Монгол улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан “B production”-д Nene, Kenn, Алунгоо, Анужин, NS хамтлаг зэрэг уран бүтээлчид /артист/ хамрагддаг. Гэвч тэднийг шулан мөлждөг, хоёр жил ажиллуулаад цалин өгөөгүй гэж NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдэгдэв.

NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан:

-Би одоогоос хоёр жилийн өмнө B production-той гэрээ байгуулж, NS хамтлагийн гишүүн гэж явж эхэлсэн. Артистуудтай гэрээ байгуулахдаа халтуур гэж ярьдаг, уран бүтээл толилуулах бүрт 90 хувийг нь продакшн, 10 хувийг нь артистууд авахаар гэрээлдэг. 2 сая төгрөгөөр дуулсан бол 200 мянган төгрөгийг нь би авдаг гэсэн үг.

Саяны шинэ жилээр өдөр алгасаагүй, заримдаа 2-3 газар очиж дуулсан. Гэвч надад ямар ч цалин өгөөгүй. Тэгээд би хэрүүл уруул хийгээгүй, гэртээ байж байтал өнөөдөр продакшнаас менежерр утасдаад “Хувцаснуудаа авчирч өг” гэнэ ээ. Тэр хувцаснууд нь миний тоглолт дээрээ өмсдөг байсан хувцаснууд. “Цалинг минь өгчихвөл өгье өө” л гэсэн. “Иргэний үнэмлэх дээр байгаа хаягаар чинь очиж авна” гэнэ. Би ямар оргуул, босуул байгаа юу? Хүн хүнтэйгээ ингэж харьцаж болдог юм уу? Миний бүр тэсгэл алдаад байна. Одоо би таксинд өгөх гээд сууж байна.

Биднийг цагтаа сторигоо хийсэнгүй гэж байнгын хэрүүл хийдэг байсан. Тэгээд хэлдэг үг нь “Та нар яахаараа ийм хариуцлагагүй, сэтгэлгүй юм бэ” гэдэг. Бүхэл бүтэн хоёр жил цалингүй ажиллачихаад хэнээс сэтгэл гарах юм бэ?! Хэнээс чанартай уран бүтээл гарах юм бэ. Хүн цагтаа цалин авдаг байсан бол тэр стори, постуудыг цаг хугацаанд нь, чанартай хийгээд явна шд.

Бид Юнител, Номин косметикс, “Зөв” брэндүүдтэй хамтран ажиллаж байсан. Гэрээний хувийг нэг ч удаа олгож байгаагүй. Компанийн ажилчдаас би бүтээсэн үнийг нь асуусан. Ийм мөнгө олж байгаа юм чинь 10 хувиа өгөх байх даа гэж бодсон, өгөөгүй. Өнгөрсөн жил би “Гэрээний хувь өгнө биз дээ?” гэхэд, “Өгнө” гэсэн боловч, 2023 он аль хэдийнэ гарчихлаа гэж ярьжээ.