Цэцэг: Хүүхдийн мөнгөө бүр мөсөн зогсоогоод татвараа багасгах хэрэгтэй! Хөдөлмөрлөсөн хүн нь хохироод баймгүй байна!

0
125

Хүүхдийн мөнгөө бүр мөсөн зогсоогоод татвараа багасгах хэрэгтэй! Хөдөлмөрлөсөн хүн нь хохироод баймгүй байна!

Зорилтод бүлэг нтэр гээд нэрлэчихсэн байхыг бодоход зорилгогүй амьдрагсад олон байлгүй яахав…

Ер нь халамж бол хэтэрчихсэн шүү! Жишээ нь АНУ д миний амьдардаг байсан мужид халамж авдаг хүмүүс тусдаа карт банкинд нээж өгдөг. Уг картанд орсон мөнгийн АТМ машинаас авч бэлэнжүүлэх эрхгүй, архи, тамхи гэх мэтийн зүйлс уншигдах боломжгүй байдаг. Зөвхөн хэрэгцээт зүйлд буюу хүнс хоол, хувцас, хүүхдийн бараа зэрэгт л тухайн мөнгө зарцуулагдаж болдог байхаар хийгдсэн байдаг.

Энэ нь бусад асуудлаа иргэн өөрөө шийдвэрлэх, хөдөлмөрлөх орон зайг үлдээж нэмэлт хэрэгцээгээ өөрөө шийд гээд үлдээж байгаа ухаалаг систем юм.

Хүүхдэд очих ёстой мөнгө өнөөдөр ч архинд зарцуулагдаж хяналтгүй байсаар байгаа шүү дээ. Хадгалдаг хэсэг байхад зарцуулах ёстой хүүхдэд нь хүртээлгүй ч байх нь элбэг. Гэтэл төр халамжлах нэрээр хорлоод өнөөдүүл нь архидаад л өөдөлсөн ч юмгүй улам уруудаж байгааг бүгд л харцгааж байна шт.

Халамжийн сунжирсан буруу бодлогоо цэгцлэхгүй бол бүтэхгүй ээ!