Хуруундаа бэлзэггүй байхдаа хийж амжуулах 11 зүйл! Хүний эхнэр болсон бол эдний талаар хүсээд ч нэмэргүй болчихдог юм.

0
203

Та хэдэн сар, эсвэл хэд хоногийн дараа найз залуутайгаа гэрлэхээр төлөвлөсөн чинь хамаагүй. Хуруундаа бэлзэггүй байгаа үедээ л хийж амжуулах зүйлс гэж бий. Учир нь нэгэнт л хүний эхнэр болсон бол тэдний талаар хүсээд ч нэмэргүй болчихдог юм.

1. Чамд огтхон ч тохирохгүй сайхан залуутай болзож үз. Тэр чамаас 8 насаар дүү, эсвэл та хоёрын зан араншин хоорондоо огт нийцэхгүй байлаа гээд юу гэж? Түүний булчинлаг биеэр хуруугаа гүйлгэнгээ, төгс инээмсэглэлийг нь харж таашаал авах бол тийм залуустай болзоход хангалттай шалтгаан гэж мэд.

2. Гадаад пасспортон дээрээ наад зах нь хоёр орны тамга даруул. Нөхөртэйгөө цуг зугаалах сайхан хэдий ч өөрийнхөө амьдралыг хэн нэгэнтэй 100 хувь хуваалцдаг болохоосоо өмнө ганцаарчилсан адал явдлын амтыг мэдрэх хэрэгтэй юм. Урьд нь байдаг гэдгийг нь ч мэддэггүй байсан орондоо очиж үзсэн байвал бүр ч янзтай!

3. Гэрээ эмэгтэйлэг маягаар засаж амьдар. Гэр бүлтэй болоод ирвэл та ханандаа цэцэгний хэлбэртэй өлгүүр хадаж, чихмэл тоглоомоо орон дээгүүр хөглөрүүлэх боломжгүй болчихно. Тиймээс ганц бие байх хугацаандаа ягаан, улаан, хөх зэрэг өнгөнүүд дунд амьдраад үзээрэй. Классик тавилга, намбалаг орыг эхнэр болсон хойноо эдлэх цаг зөндөө гарна.

4. Ор гэснээс… Ганц бие байхын эрх чөлөөг мэдрүүлдэг бас нэг сайхан зүйл юу болохыг мэдэх үү? Энэ бол мастер орыг ганцаархнаа эзэмших. Та шөнөжин зүүн, баруун, дээшээ доошоо хаашаа ч хөрвөөж болно. Ороороо дүүрэн зөөлөн дэрнүүд тавьчихаад дунд нь тааваараа хөл гараа дэлгэн, “эзэгнэж” унтах эрх нөхөргүй хүүхнүүдэд л нээлттэй.

5. Танд тачаангуй мэдрэмж төрүүлдэг нүд унагам туфлийг хүн сонсвол цочирдмоор хэмжээний мөнгөөр худалдаж ав. Таныг гэр бүлийнхээ төсвийг хариуцаад эхэлмэгц эрчүүд яагаад таны өмсөх гутал зарим хүний хэдэн сарын цалинтай дүйцэх хэмжээний үнэтэй байгааг ойлгохгүй, авч өгөхгүй байж мэднэ.

6. Өөрийн гэсэн хөрөнгөтэй бол. Зөвхөн таны нэр дээр байдаг хадгаламж, нэмэлт орлогоороо авсан хувьцаатай байх нь танд санхүүгийн хувьд хараат бус эмэгтэй болгох болно.

7. Муур тэжээхийг хүсдэг байсан уу? Одоо л авах цаг. Тэгээд муураа Цасанширхэг гэж нэрлэ. Мөн түүнийхээ зөөлөн үсийг илэнгээ өвөртөлж унт. Хэрэв та нөхөртэй болсныхоо дараа амьтан тэжээхийг хүсдэг тухайгаа хэлэх юм бол эцэстээ Банхар нэртэй том нохойтой л болж хоцрох болно.

8. Шүтдэг эрэгтэй одынхоо зургийг ханандаа наа. Брэд Питтийн цээж нүцгэн зургаар дэлгэцээ жаахан чимээд ав. Жонни Деппийг дууриалгаж хийсэн хүүхэлдэй гэртээ тавь.

9. Хэсэг зуур ганцаархнаа амьдарч үз. Яаж гав ганцаараа байхдаа ч аз жаргалтай амьдарч болох талаар суралцахгүйгээр нөхөртэйгөө хамт сайхан амьдрах аргаа олоход хэцүү.

10. “Ганц шөнийн явдал”-ыг одоо л мэдэрч үз. Мэдээж хамгаалалт хэрэглэхээ мартуузай. Ямар нэг хайр сэтгэл горьдолгүйгээр зүгээр л өөрт таалагдсан залуутайгаа нэг шөнийг өнгөрүүлээд үзээрэй. Гэрлэсний дараа “байж боломжгүй” руу шилжих, харин гэрлэхээс өмнө “яагаад болохгүй гэж?” гэдэг тодотголд орох бүх зүйлийг туршиж үзэхэд буруудахгүй.

11. Эсрэг хүйстнүүдтэйгээ сайхан нөхөрлөж үз. Гэрлэсний дараа нөхөртөө “Тэд бол зүгээр л миний найзууд…” гэж хэлэхэд их хэцүү болох болно.