Өндгөвчний уйланхай буюу эмгэгийн тухай таны заавал мэдэх ёстой зүйлс

Энэ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог эмгэг юм. Хэрэв хайхрахгүй удаан явбал эрүүл мэнд талаасаа том асуудал болох магадлал тун өндөр байдаг билээ. Тиймээс бид энэ удаад үүний тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

#1 Өндгөвчний уйланхай – Эмэгтэй хүмүүс умайн хоёр талд буюу нийт 2 өндгөвчтэй байдаг. Харин уйланхай бол өндгөвчин дотор эсвэл гадна талд байдаг шингэн зүйлээр дүүрсэн уутанцар хэлбэрийн зүйл юм.

#2 Энэ үед яах ёстой вэ – Уйланхайтай болсон тохиолдолд та эмэгтэйчүүдийн эмнэлэгт ойр ойрхон үзүүлж байх ёстой. Харин уйланхай хүндэрсэн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Хэвлийн хэсгээр хүчтэй өвдөх, Халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, та яаралтай эмчид хандах хэрэгтэй.

#3 Уйланхай үүсэх шалтгаан – Өндгөвчний уйланхайг фолликулын болон шар биеийн уйланхай гэж ангилдаг. Фолликулын уйланхай нь өндгөвчний бүх уйланхайн 83%-ийг эзлэх бөгөөд бүх насны эмэгтэйчүүдэд тохиолдож болно. Өндгөвчний фолликулын уйланхай гэж өндгөн эс боловсрох үед хагараагүй үлдсэн фолликулууд дотор шингэн хуримтлагдаж, хөндийт үүсгэвэр үүссэнийг хэлнэ.

#4 Үүнээс хэрхэн сэргийлэх вэ – Уйланхайгаас урьдчилан сэргийлэх тодорхой арга байхгүй. Гэхдээ биед тань бага зэрэг өөрчлөлт мэдрэгдсэн даруйд заавал эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Хэрвээ та зөв үедээ эмчид үзүүлж чадсан бол та уйланхайг эрт оношлуулж, эмчлүүлэх боломжтой гэсэн үг.

Total
825
Shares
Төстэй мэдээ
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!