ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Элэг өвчилж буй үед илрэх 7 шинж тэмдэг! Хэрэв дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай

Элэг нь хүний бие дэх том дотор эрхтнүүдийн нэг юм. Түүний жин 1,5 кг хүрч болдог. Өдөр бүр олон тооны элэгний эс төрөл бүрийн чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Эхний ээлжинд тэд бие доторхыг цэвэрлэдэг. Элгийг цусны урсгалд ямар ч хорт бодисыг нэвтрүүлэлгүй шүүдэг шүүлтүүр гэж хэлж болно. Элэгний үйл ажиллагаа хэвийн бус явагдаж байгааг илтгэх анхны шинж тэмдгүүдийг цаг тухайд нь олж мэдэх нь чухал ач холбогдолтой байдаг.

Элэгний үйл ажиллагаа маш чухал, учир нь өвчтэй элэг нь өөр бусад маш олон өвчнийг үүсгэж өвчтөний биеийг бүхэлд нь дордуулдаг. Өнөө үед ямар ч эрхтний байдлыг хурдан, хялбар аргаар шалгадаг олон аргууд бий болсон.

Элэг өвчтэй байгаа эсэхийг хэрхэн мэдэж, шалгах вэ?

Хүн бүр бие даан эрүүл мэнд болон гадаад төрхөндөө анхаарч өөрт нь элэгтэй холбоотой ямар нэг асуудал байгаа эсэхийг тодорхойлж болдог. Эцсийн эцэст өвчин бүр хэд хэдэн шинж тэмдэгтэй байдаг шүү дээ. Тэдгээр шинж тэмдгийг анзаарахын тулд өөрийгөө сайтар шинжээрэй. Яг ямар шинж тэмдгүүд илэрдэг болохыг мэдэхийг хүсвэл цааш уншаарай.

Үүнээс гадна та эмнэлэгт цусны ерөнхий шинжилгээ өгч элэгтэй холбоотой ямар нэг асуудал байгаа эсэхийг тодорхой мэдэж болно. Зарим тохиолдолд хэт авиагаар ч оношилж болдог.

Элэг өвдсөн үед гарах анхны шинж тэмдгүүд

Элэгний ихэнх өвчнүүд хүний нүүр эсвэл бие дээр илэрч гардаг. Энэ нь өвчтөнд цаг алдалгүй эмчид хандан илүү ноцтой өвчин үүсэхээс сэргийлж эмчилгээг эхлүүлэх боломжийг олгодог.

Нүүрэн дээр

  1. Нүдний цагаан шаргал туяатай болох ба анзаарахад маш хялбар байдаг.
  2. Нүүрний арьсны байдал эрс өөрчлөгдөж маш олон батга гарна, арьс хэт хуурай эсвэл эсрэгээрээ хэт чийглэг болно.
  3. Судсан “од” болон пигментэн толбо үүснэ.

Арьсан дээр

  1. Биеийн бүх арьс шаргал туяатай болно.
  2. Арьсны аль ч хэсэгт пигментэн толбо гарч эхэлнэ. Ийм аргаар арьсны давхарга элэгний үйл ажиллагааны нэг хэсгийг явуулах гэж оролддог.
  3. Арьс цонхигор, ядарсан мэт харагдана.
  4. Бүх биеэр eeхөн х.а.в.д.а.р гарч эхэлнэ.

Эдгээр гадаад шинж тэмдгээс гадна:

  1. Амархан ядарч өмнөх шигээ ажиллаж чадахаа болино
  2. Хоолны дуршил алдагдана
  3. Хэвлий хэсэгт шингэн хуримтлагдсаны улмаас гэдэс томорно
  4. Үс, хумсны өнгө, бүтэц өөрчлөгдөнө. Илүү хэврэг, хугарамтгай болно
  5. Нойргүйдэж шөнө хөлөрнө
  6. Ам үргэлж гашуун оргиж хэлэн дээр шар өнгөр тогтоно. Мөн энэ нь ходоодны үрэвслийн илрэл байж болно
  7. Өмнөх шигээ тослог хоол идэж чадахаа болино

Өвчтөн бүр эдгээр шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулж цаг тухайд нь эмчид хандаж байх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд илүү ноцтой асуудал үүсэхээс сэргийлэх болно. Эмчилгээг хэдий чинээ эрт эхлүүлнэ төдий чинээ хурдан, хялбар, үр дүн сайтай байх болно.

А р х и ны шалтгаант элэгний өвчин – ямар шинж тэмдэг илрэх вэ?

Энэ өвчин нь удаан хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөнд үүсэж хөгждөг. Үүнд ойролцоогоор 10 жил а р х и хэрэглэсэн хүмүүс өртдөг бөгөөд өөрөөр хэлбэл эрэгтэй хүн 40-80 гр, харин эмэгтэй хүн 20 гр этанолыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэхэд үүсдэг гэсэн үг юм.

А р х и ны өвчин нь eeх тосны тэжээлийн хямрал, цирроз, а р х и ны шалтгаант гепатит зэрэг хэлбэрээр илэрч болно.

Энэ өвчин нь эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд 3 дахин их тохиолддог. Учир нь эрчүүд а р хийг илүү их уудаг. Гэвч эмэгтэйчүүдэд энэ өвчин нь а р х ийг бага хэмжээгээр хэрэглэсэн ч илүү хурдан, эрчтэй үүсэж хөгждөг. Энэ нь спиртийн биеэс гадагшлах болон шимэгдэх хүйсийн онцлогтой холбоотой аж.

Эдгээр өвчин ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг. Заримдаа өвчтөнүүдэд дараах шинж тэмдгүүд илэрч болдог:

  1. сульдаж хоолны дуршил алдагдах
  2. шарлалт
  3. баруун хавирганы доод хэсэгт өвдөх
  4. сэтгэл санаагаар унах
  5. дотор муухайрах, цээж хорсох, хэхрэх
  6. эрчүүдэд заримдаа төмсөг жижигрэх мөн хөх томрох шинж илэрнэ

Өвчтэй элэг яаж харагддаг вэ?

Хэрэв өвчтөнд элэгний өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмч түүнийг нарийн шинжилгээнд оруулна. Тусгай төхөөрөмжийн тусламжтай элэгний бүтцийг судалдаг. Түүний бүтцийг харж биед ямар нэг асуудал гарсан эсэхийг тодорхойлж болно.

Жишээ нь, элэгний хэлбэр, өнгө, бүтцийн өөрчлөлтөөр элэг өөрчлөлттэй байгааг тогтооно. А р х ины шалтгаант циррозын үед элэгний өнгө нэгэн жигд биш харин олон тооны цайвар толботой болсон байдаг. Элэгний гадаад өөрчлөлт нь өвчтөнд зөв онош тавихад тусалдаг.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!