ЗөвлөгөөЛайфстайл

Гал тогоонд байгаа хоёрхон орцоо ашиглаад Педикюр хийлгэх мөнгөө хэмнэж болно шүү!

Дулааны улирал ирж байгаа гээд задгай гутал өмсөж хөлөө ил гаргамаар л байгаа биз дээ бүсгүйчүүд минь… Даанч хөлийн чинь арьс хуурайшиж, хагараад зүгээр болохгүй байна уу? Тэгвэл та санаа зовох хэрэггүй бид танд маш хялбар хямд аргаар сайхан хөлтэй болох аргыг зааж өгье!

Та үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагагүй, гоо сайханы газарт ч мөнгөө үрэх хэрэггүй. Бүр илүү үр дүнтэй органик бүтээгдэхүүнийг хэрхэн яаж бэлтгэх талаар бид танд хэлэх болно.

Энэ бол маш энгийн жор бөгөөд таны гал тогоонд тогтмол ашиглагддаг хоёр энгийн орц хэрэгтэй болно.

Шаардлагатай найрлага:

  • 3 хоолны халбага сод
  • 4 аяга сүү

Бэлтгэл:

Сүүг дунд зэргийн гал дээр халааж бүлээн болгоно. Илүү халаах хэрэггүй. Бүлээн сүүн дээр содаа нэмээд хутгана. Үүнд хөлөө дүрээд 10 минутын турш дэвтээнэ. Хөлөө дүрхээсээ өмнө температур нь таны хөлд хэт халуун байгаа эсэхийг шалгаарай!

Арван минутын дараа хөлөө бүлээн усаар зайлж, алчуураар хатаана. Үүний дараа чийгшүүлэх тос түрхэнэ. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд та энэ процедурыг өдөр бүр хийж болно.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!