ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Битүүрсэн хамарыг 15 минутын дотор хялбар арилгах арга! Энэ аргын тусламжтай шөнө тайван унтаарай

Ханиад томуу элбэг байгаа энэ цагт хүн бүр дор дороо хянуур болгоомжтой байх шаардлагатай. Ханиадны эхний шинж тэмдэг болох хамар битүүрэх нь тун ч төвөгтэй. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хялбархан аргуудаар шийдвэрлэж болох аж. Та бүхэндээ чухам ямар аргаар үүнийг шийдвэрлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хөмсөгний голд иллэг хийх

Хөмсөгний гол хэсэгт дарж, 1 минутын турш тойрог чиглэлд иллэг хийнэ. Энэхүү массаж нь хамрын салстад нөлөөлдөг.Синусын хуурайшилт, үрэвслээс сэргийлнэ Урд талын синусын даралтыг бууруулна.

Хамрын синуст иллэг хийх

Дунд болон долоовор хуруугаараа 1-2 минутын турш хамрынхаа хоёр далавчны хэсэгт дарж иллэг хийнэ. Энэхүү процедур нь хамрын хэсгүүдийг онгойлгоход туслах бөгөөд хамраар амьсгал авахад илүү хялбар болно.

Хамар болон уруулын дунд иллэг хийх

Дээд уруул, хамрын хоорондох цэгийг зөөлөн хөдөлгөөнөөр 2-3 минутын турш массажлана. Энэхүү арга нь хамар дахь хавдрыг арилгахад тусална.

Агаар чийгшүүлэгч хэрэглэх

Агаарын чийгшил 40% -иас бага байх тохиолдолд таны хамар дахь салс хатаж, чөлөөтэй амьсгалахад саад болдог. Тиймээс агаар чийгшүүлэгч хэрэглэж, амьсгалж буй агаараа чийгшүүлж байх шаардлагатай.

Хамрын нурууг чийгшүүлж байх

Жижиг хэмжээтэй даавуу авч, богино долгионы зууханд бага зэрэг халаана. Энэхүү жин нь хэт халуун байж болохгүй гэдгийг сайн санаарай. Ингээд бүлээн жингээ хамарны нуруу хэсэгт тавьж байлгах бөгөөд энэ нь таны хамрыг цэвэрлэж, хурсан нусыг нэг мөр гаргана.

Дасгал хийх

Зүрхний цохилт хангалттай нэмэгдэж, бие чинь дулаарч байвал энэ нь хамар дахь салстыг шингэнжүүлэхэд сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс 15 минут дасгал хийж, биеэ халаахад л хангалттай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!