ЗөвлөгөөЛайфстайл

Хуучирч, шарласан орны дэрийг шинэ мэт болгох арга! Энэ аргаар дэрээ цэвэрлээрэй

Бид өдөр болгон хэрэглэдэг учир дэр амархан бохирдож, өөртөө төрөл бүрийн нян бактерийг цуглуулж байдаг. Тиймээс дэрийг ойр ойрхон угааж цэвэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс бохир дэр нь арьсыг гэмтээж, батга гарах үндэс суурь болдог. Тэгвэл шарлаж, нэгэнт өнгө орохоосоо өнгөрсөн мэт харагдах дэрийг хэрхэн угааж, өнгө оруулах аргыг та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна.

Дэр яагаад шарладаг вэ?

Бид шөнө унтаж байхдаа шүлсээ гойжуулж, дээрээс нь хөлөрдөг. Мэдээж энэ бүхэн дэрэнд шингэж, бохирдоход хүргэнэ. Мөн нарны шууд цацраг дэрэнд нөлөөлж, өнгийг гандаах, шарлуулах зэрэг үйл явцыг нэмэгдүүлнэ. Ингээд эдгээрийн нийлбэр нь таны дэрийг шарласан, таагүй өнгөтэй болгож байгаа юм.

Дэр, дэрний уутаа хэрхэн угаах вэ?

Шаардлагатай зүйлс:

  1. Угаалгын нунтаг – 1 аяга
  2. Аяга таваг угаагч шингэн – 1 аяга
  3. Цайруулагч – 1 аяга
  4. Borax буюу боороор баяжуулагдсан давс – тал аяга

Ингээд угаалгын машиндаа халуун ус хийж, дээр нь бүх орцуудаа хийгээрэй. Үүндээ хоёр ширхэг дэр хийж, 30 минут байлгана. Энэ нь орцнуудын үйлчлэх явцыг сайжруулж, дэрэнд нэвт шингээх процесс явагдах юм.

Одоо харин угаалгын машинаа ажилуулж угааж эхлээрэй. Ингээд л болох бөгөөд дэрээ 3 сар тутамд нэг удаа угааж, өнгийг нь сэргээж байгаарай. Үүний хажуугаар төрөл бүрийн нян бактериас ч мөн салж, арьсаа хамгаалж чадна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!