ЖорЗөвлөгөө

Үүнийг сорви, толботой хэсэгт түрхээрэй! Бүх төрлийн сорви, толбыг арилгах энгийн арга

Бидний арьсанд төрөл бүрийн асуудал үүсдэг. Нөсөө толбо, батга, төрөл бүрийн шарх сорви гээд л. Гэхдээ эдгээрийн дундаас хамгийн хэцүү буюу арилгахад хүндрэлтэй нь сорви. Үүнийг арилгах үйлчилгээтэй гэх төрөл бүрийн тос байх боловч үр дүнгээ үзүүлэх тал дээр муу байдаг нь харамсалтай. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ байгалийн аргаар сорви арилгах нэгэн зөвлөгөөг хуваалцахаар бэлтгэлээ.

Энэхүү аргын гол орц нь сонгино юм. Сонгино нь арьсанд хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг. Энэ нь сорви, үрчлээг багасгахад тусалдаг.

Гайхалтай үр дүнг мэдрэхийн тулд өдөр бүр сонгиноор жин тавьж байх хэрэгтэй. Хамтдаа хэрхэн сонгины жин бэлтгэх аргатай танилцъя.

Хэрэг болох зүйлс:

  1. Сонгино
  2. Далайн эсвэл Хималиан давс – 1 амны халбага
  3. Овъёос – 1 амны халбага
  4. Ургамлын тос – 1 амны халбага

Эхлээд сонгиноо хэрчиж бэлтгээд, нухаж бяцлана. Үүнээс нэг халбага танд хэрэг болно. Ингээд нэг халбага сонгины нухаш дээрээ далайн давс, хэрчсэн овъёос болон ургамлын тосоо хийж хутгана. Ургамлын тос нь оливын тос эсвэл кокосын тос байж болно.

Бэлтгэсэн зуурмагаа сорви эсвэл гүн үрчлээтэй хэсэг дээрээ тавьж, 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлээрэй. Өдөр бүр энэхүү аргыг давтан хэрэглэнэ.

Орой бүр завсаргүй хэрэглэснээр та сорви, үрчлээс, нөсөө толбо зэргээс салах бүрэн боломжтой юм. Хэрэв та эмзэг арьстай бол багахан сонгины шүүсийг тохойныхоо дотор хэсгийн арьсанд түрхэж, 20 минут байлгаарай. Ингэхэд таны биед ямар нэгэн нөлөө гарахгүй бол хэрэглэж болно гэсэн үг.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!