ЖорЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Таныг таргалуулж жин нэмэхэд хүргэж байдаг буруу амьдралын хэв маяг! Эдгээрийг л анхаарчих тэгвэл санаа зоволтгүй

Бид турах тухай үргэлж бодох ч, өдөр тутамдаа хийдэг буруу зүйлс маань биднийг таргалуулж байдаг аж. Хэчнээн дасгал хөдөлгөөн хийгээд, хоолоо сойгоод ч турахгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ таргалалт үүсгэдэг амьдралын буруу хэвшлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Бүх уургийг адилхан гэж боддог – Бүх уураг адилхан биш. Үүнд муу болон сайн гэсэн хоёр төрөл бий. Хүнсний ногоо идэх үед таны биедээ авсан уураг сайн, бургер, түргэн хоол идэхэд таны авсан уураг муу гэж ойлгож болно. Учир нь хүний биед ялгаруулж буй инсулины хэмжээ нь таны хэрэглэж буй илчлэгийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. Тиймээс бага уурагтай бүхэн сайн гэх ойлголтоос салаарай.

Хангалттай хэмжээний уураг иддэггүй – Хэрэв та жингээ хасахыг хүсч байвал уураг нь хамгийн чухал тэжээл юм. Уураг ихтэй хоолны дэглэм нь бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг бууруулж, жинг зохицуулах хэд хэдэн даавруудад эерэгээр нөлөөлдөг. Энэ нь турах үед булчингийн массыг хамгаалахад тусалдаг. Иймд уураг ихтэй хоол хүнс идэхээ хэрхэвч мартаж болохгүй.

Эслэгийн дутагдал – Хоолонд хангалттай хэмжээний эслэг нэмж өгснөөр хоолны дуршил буурах болно. Судалгаанаас харахад өдөр тутмын эслэг хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлэх нь 130-аас бага уураг авахад хүргэдэг. Ердийн цагаан талхны оронд бүтэн үр тарианы талх идэх гэх мэт хоолны дэглэмд бага зэргийн өөрчлөлт хийснээр та хоол хүнсэндээ эслэг нэмж болно.

Өлсөөгүй байсан ч, байнга иддэг – Маш олон хүмүүс өдөрт 3 удаа их хоол идэхийн оронд бага багаар өдөрт 4-5 удаа идэх нь дээр гэдэг. Гэвч энэ нь худал юм. Өдрийн турш төрөл бүрийн зүйлс идэх нь улам бүр жинг нэмэгдүүлэх талтай. Тиймээс зөвхөн өлссөн үедээ тохируулж идэх хэрэгтэй.

Өглөөний цайгаа огтхон ч алгасдаггүй – Мэдээж өглөөний цайгаа идэж байх нь сайн хэрэг. Үүнийг зөв болохыг олон эрдэмтэн, эмч нар баталж байсан. Гэхдээ энэ нь зөв гээд өглөөгүүр хэт их идэхээс татгалзаарай. Эс бөгөөс таны өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэтэрч, таргалалтанд хүргэж болно. Хүмүүс өглөөний цайгаа сайн идчихвэл, өдөр бага иднэ гэж боддог ч, төсөөлсөн шиг нь байдаггүй. Ялгаа бага учир өглөөний цай уусан ч, тохируулж, багахан идэж байхыг зөвлөе.

Савласан жүүс уудаг – Жүүс л ууж байвал сайн гэх ойлголтоос салаарай. Савласан жүүс нь чихэр ихтэй учир таны турах хүслийг үгүй хийнэ. Тиймээс жүүс, шүүсийг гэртээ сайн чанарын жимсээр өөрөө бэлтгэн ууж байгаарай. Илүү амттай бас витаминаар баялаг.

Буруу хооллолт – Хэрэв та үнэхээр л турахыг хүсч байгаа бол буруу хооллолтоос заавал салах хэрэгтэй. Түргэн хоол, шарсан хуурсан, тос ихтэй хүнснээс татгалзаж, өөрийн эрүүл мэнд болон гоо сайхны золиос гаргаарай. Үнэн хэрэгтэй та өөрийн гараар амттай болоод биед тустай хоол хүнсийг бэлтгэн идэх бүрэн боломжтой. Турна гэхээр л заавал амтгүй ногоо иднэ гэсэн үг биш шүү дээ.

Хөргөгчөө жимс, ногоогоор дүүргэдэггүй – Дэлгүүр орох бүртээ шинэхэн жимс болон ногоо худалдан авч, хөргөгчөө дүүргэж байгаарай. Хөргөгчөө онгойлгох бүрт угтах жимс, ногоог идэж сурснаар, та хүссэн хүсээгүй жингээ хасч, эрүүлжиж, улам бүр өнгө жавхаа орох болно. Тийм учраас яг өнөөдөр хөргөгчөө цэвэрлэж, уураг ихтэй амттан, боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг гаргаж хаяаад, шинэхэн жимсийг оронд нь тавиарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!