ЖорЗөвлөгөөЛайфстайл

Би шөнө хөрвөөгөөд огт нам унтаж чаддаггүй байсан! Харин үүнийг ууснаас хойш толгой тавиад л нам унтдаг болсон

Бидний амьдралын буруу хэвшил, сэтгэл санаа зовоосон асуудлаас болж, шөнөдөө унтаж чадахгүй хөрвөөсөөр өглөөг угтдаг болсон хүмүүс олон. Би тэдний нэг нь. Угтаа надад тэгтлээ сэтгэлээ чилээж, нойргүй хонох хэмжээний асуудал байхгүй. Үүнийг ээж маань утас их ухахаар ингэж байгаа юм хэмээн тайлбарласан. Магадгүй түүний зөв байх.

Утасны дэлгэцнээс ялгарах цэнхэр өнгийн туяа нь нойргүйдэхэд хүргээд зогсохгүй олон төрлийн болохыг мэдэж авсан. Ямартай ч шалтгааныг нь мэдэж авсан ч, хэрхэн шийдвэрлэх аргаа хараахан олоогүй байсан юм. Үргэлж нойрны эм уухаас цааргалж, аль болох байгалийн аргаар шийдэхийг хичээсэн.

Миний нойрны асуудлыг шийдвэрлэж өгсөн нэгэн жорыг та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Үүнийг ууж эхэлснээс хойш бяцхан хүүхэд шиг л бөх унтаж, шөнө ч сэрэхгүй, унтах гэж хөрвөөж зовохоо больсон шүү. Нэмээд өглөөг үнэхээр эрч хүчтэй, жаргалтайгаар угтах болсон. Тиймээс та бүхэнд маань ч бас хэрэг болох нь гарцаагүй.

Орц: Цэвэр сүү – 170 мл, Ваниль э к с т р а к т – 1 дусал, Зөгийн бал – 1 цайны халбага

Сүүгээ саванд хийж халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Буцлахаас нь өмнө гал дээрээс авч шилэн саванд хийгээрэй. Үүн дээрээ зөгийн бал болон ванилаа хийж хутгаарай. Бэлтгэсэн сүүгээ унтахаасаа өмнө бага багаар ойчиж уугаад, дулаан хөнжилдөө орж унтах хэрэгтэй.

Ванилийн э к с т р а к т

1991 онд хийсэн судалгаагаар ваниль нь сэтгэл санааг тайвшруулах хамгийн үр дүнтэй арга болохыг тогтоожээ. MRI төхөөрөмжөөр судалж үзэхэд, судалгаанд оролцсон 85 хүн туршилтын явцад, ваниль хэрэглэж, тархины үйл ажиллагаа, биеийн ерөнхий байдал амарч, сэтгэлийн түгшүүр буурч байгаа нь ажиглагдсан байна.

Сүү – Сүү нь тайвшруулах үйлчилгээг үзүүлэх с е р а т о н и н, м е л а т о н и н дааврын ялгаралыг нэмэгдүүлж, биеийг тайван амраана.

Зөгийн бал – Өдрийн туршид бие махбод дахь гликогений хэмжээ буурч, үүнээс болж унтах цаг болоход тархины үйл ажиллагаа доголдож, унтахад асуудал үүснэ. Харин зөгийн бал нь г л и к о г е н и й  үйлдвэрлэлийг өдөөдөг учир таныг сайн амарч, унтахад тусална.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!