ЖорЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Танд энэ гуравхан орц байхад та ямарч өвчнөөс айлтгүй болно! Үүнийг л уугаад бай

Бид та бүхэндээ үргэлж л эмийн бус байгалийн аргаар биеэ эмчлэх, урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих аргуудыг хүргэхийг зорьдог. Энэ удаад үрэвслийг намдааж, бактерийг устгаж, таны биеийг юу юунаас илүү хүчтэй, ямар ч өвчинд бууж өгөхгүй болгох жорыг танилцуулж байна. Тус жорын орц нь тун ч энгийн тул танд бэлтгэхэд хялбар байх болно.

  1. Цагаан гаа – 300-350 гр
  2. Нимбэг – 1 ширхэг
  3. Зөгийн бал – 150-200 гр

Бэлтгэх арга:

  1. Цагаан гаа нь өөртөө их хэмжээний С витамин агуулдаг учир бидэнд тийм ч их нимбэг хэрэг болохгүй.
  2. Цагаан гаагаа хальсалж цэвэрлээд, жижиглэж хэрчээрэй.
  3. Нимбэгээ мөн хальсалж, ясыг нь авч цэвэрлэнэ. Үүнийгээ жижиглэж хэрчээрэй.
  4. Нимбэг болон цагаан гаагаа хамтад нь блендэрт хийж эргүүлэх эсвэл махны машинаар машиндаж болно.
  5. Жижиглэж буталсан цагаан гаа, нимбэг дээрээ зөгийн балаа хийж хутгаарай.
  6. Ингээд амин дэмийн эх ундарга болсон амттай бэлдмэл бэлэн болох юм.

Хэрэглэх заавар:

Өдөрт ердөө ганц халбагыг идэхэд л хангалттай. Дангаар нь идэхэд хэтэрхий хүчтэй амттай санагдаж байвал, нэг халбагыг цайнд найруулаад ууж болох юм. Эдгээр нэгдэл нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, ханиад томуу, төрөл бүрийн халдварт өвчнийг эмчлэх төдийгүй үрэвслийг намдааж, биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!