ЖорЗөвлөгөөЭрүүл мэнд

Үүнийг бэлтгэж уугаад үе мөчөө эмчилж, ясаа бэхжүүлээрэй! 80 гарсан өвөө минь үүний ачаар залуу мэт л гүйдэг

Үе мөч, яс болоод ирэхээр л хүмүүс заавал эм тариа хэрэглэж байж л эдгэрч чадна гэж боддог. Мэдээж эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэх нь зөв ч гэлээ, сүүлдээ өнөөх эмэндээ өвчин нь дасал болж, өвдөлт ч намдахаа больдог талтай. Тиймээс аль болох эм тарианаас татгалзаж байхад гэмгүй. Өнөөдөр та бүхэндээ үе мөчний өвчин болоод ясыг бэхжүүлэх нэгэн амттай ундааг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Орц : Хулууны үр – 2 халбага, Гүнжидийн үр – 2 халбага, Желатин – 2 халбага, Маалингын үр – 2 халбага, Үзэм – 3 халбага, Зөгийн бал – 1 аяга

Бэлтгэх арга:

  1. Хулууны үр, гүнжидийн үр, маалингын үр, желатин, үзэм зэргээ хамтад нь блендэрт хийнэ. Дээр нь зөгийн балаа нэмээрэй.
  2. Блендэрээ асааж, хамгийн дээд хурдаар нь 2-3 минут эргүүлж, гүйцэт зуурмаг болгоорой. Ямар нэгэн гүйцэт бутраагүй үр байх ёсгүйг анхаараарай.
  3. Үүний дараа ундаагаа цэвэрлэсэн шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална.

  1. Бэлтгэсэн ундаагаа өглөөдөө өлөн элгэн дээрээ ууна.
  2. Хэрэв хүсвэл өдөр болон орой ахин ууж болно.
  3. Нэгэнт ууж эхэлсэн бол 7-10 хоног тасралтгүй уух хэрэгтэй.
  4. Үүнийгээ хөргөгчинд 2 сар орчим хадгалж болно.

Анхаарах зүйлс:

  1. Хийжүүлсэн ундаа, чихэртэй ундаа, түргэн хоолноос татгалз
  2. Жимс болон хүнсний ногоо түлхүү хэрэглэ
  3. Дасгал хөдөлгөөн сайн хий
  4. Ус сайн уу

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!