ЗөвлөгөөТанин мэдэхүй

Хамгийн хүчирхэг 4 орд! Таны орд байгаа эсэхийг мэдээрэй

Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь шинжиж, хэн болох, ямар онцлог шинж чанартай болохыг нь тодорхойлж болдог билээ. Харин та бүхэндээ хамгийн хүчирхэг ордуудыг танилцуулж, тэдний бусдаас ялгарах онцлогийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа хамгийн хүчирхэг ордуудыг мэдэж авахаас гадна, бяцхан сонжоогоор өөрсдийгөө тодорхойлцгооё.

#1 Хонины орд

Тэд эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй хүмүүс. Эрсдлээс огтхон ч айдаггүй бөгөөд бусдыг удирдан зохион байгуулж, удирдах чадвартай. Тэд маш зөрүүд төдийгүй бусдад бууж өгөхийг үзэн ядаж, өөрийгөө зөвтгөхийг хичээдэг. Хонины ордонд төрсөн хүмүүст өс санаж, дайсагнаж явдаг хүмүүс олон боловч, энэ нь тэдний санааг огтхон ч зовоодоггүй аж.

#2 Хилэнцийн орд

Ямар ч саад бэрхшээл, зовлон зүдгүүрт бууж өгөлгүй, эцсээ хүртэл тэмцэж чаддаг тэднийг хүчирхэг хэмээн нэрлэхгүй гээд яах билээ. Бусдыг шүүмжилж, өөлөхдөө сайн боловч бусдаас шүүмжлэл сонсох дургүй байдаг.

#3 Мэлхийн орд

Тэд маш хүчирхэг, шударга хүмүүс юм. Ажилч, хичээнгүй зан нь тэднийг амжилтанд хүргэж, алдар нэрийн оргилд гаргадаг. Бүхнийг өөрөө хийж, амьдралаа авч явах хүч чадалтай бөгөөд юунд ч бууж өгдөггүй зан чанар нь хүмүүст таалагддаг аж.

#4 Арслангийн орд

Арслангийн ордныхон төрөлхийн удирдагч шинж чанартай. Тэдэнд айх айдас гэж байхгүй бөгөөд хэнээс ч санаа зоволгүй хүссэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг. Тууштай зан чанар, үргэлж манлайлах хүсэл эрмэлзэл, эр зориг нь тэдний бусдаас ялгарах хамгийн том давуу тал билээ.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!