ДэлхийСонин хачинХүмүүс

Таныг гайхшруулах дэлхийн хамгийн ер бусын 6 гэр бүл

Дэлхийн өнцөг булан бүрт маш олон сонирхолтой гэр бүлүүд амьдарч байгаа билээ. Тиймээс бид энэ удаад дэлхий дээрх хамгийн ер бусын 6 гэр бүлийн талаар та бүхэндээ хүргэж байна.

#1 Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл

Энэтхэг улсын Мизорам мужийн энэхүү гэр бүл нь дэлхийн хамгийн том буюу өнөр өтгөнд тооцогддог байна. Энэ гэр бүлийн тэргүүн Сион Чан нь 39 эхнэртэй 94 хүүхэдтэй аж. Тэд хамтдаа асар том байшинд амьдардаг бөгөөд манай хүн аль хэдийн өвөө болж нийтдээ ач, зээ нийлсэн 33 хүүхэдтэй гэнэ шүү. Өвөө болсон ч гэсэн мань эр дахин гэрлэх талаар бодолтой явдаг талаараа сэтгүүлчдээс нууцлаагүй байна.

#2 Альбиносуудын хамгийн том гэр бүл

Мөн л энэхүү хачирхалтай гэр бүл нь Энэтхэгийн Дели хотод байдаг аж. Тэднийг өнгөцхөн харах аваас Европ гэж харах ч яг үнэндээ Энэтхэг хүмүүс байна. Үүнээс нь болоод нутгийн зарим оршин суугчид тэднийг Англичууд хэмээн андуурах нь элбэг байдаг аж.

#3 Хамгийн үсэрхэг гэр бүл

Мексикийн Асевесын энэ гэр бүлийн бүх гишүүд нь ижил хам шинжтэй бөгөөд үүнийг гипертрихоз гэдэг байна. Энэ гэр бүлийн хамгийн анхны хам шинж нь элэнц эмээгийнх нь үеэс эхэлсэн байна.

#4 Хамгийн өндөр гэр бүл

Энэ гэр бүл нь дэлхийн хамгийн өндөр гэр бүлд тооцогддог бөгөөд Их Британы Эсикс хотод амьдардаг байна. Гэр бүлийн тэргүүн Вилкогийн өндөр нь 2 метр 13 см бол түүний эхнэр Кейшагийн өндөр нь 2 метр орчим гэнэ.

#5 Хамгийн урт үстэй гэр бүл

Энэхүү гэр бүлийн хувьд эмэгтэй гишүүд нь нэг ч удаа үсээ засуулдаггүй өвөрмөц онцлогтой гэнэ. Эднийх 3 охин 1 хүүтэй. Тэдний үсний нийт урт нь 4 метр хүрдэг гэнэ шүү.

#6 Дэлхийн хамгийн хөгшин ээж

Энэхүү гайхалт үйл явдал нь Энэтхэгийн Райо Деви Лоханы гэр бүлд тохиосон бөгөөд тэрээр 2008 онд 70 насандаа анх удаа ээж болж байжээ. Энэ бол үнэхээр өвөрмөц тохиолдол бөгөөд охин нь эрүүл саруул бөгөөд одоо 13 настай байна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!