ТүүхФото мэдээХүмүүс

Нөхрөө гайхалтай амжилтанд хүргэсэн эмэгтэй

Габриел Гарсиа Маркез ирээдүйн эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцжээ. Тэр даруй түүнд гэрлэх санал тавьсан байна. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлжээ.Ингээд тэдний хурим 13 жилийн дараа болсон гэдэг.

Мерседес Габриелийг “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, тэжээж байжээ. Арван найман сар тасралтгүй бичиж дуусгасан романаа хэвлэлийн газарт илгээх шуудангийн мөнгө ч Маркезд байсангүй.

Ингээд Мерседес үлдсэн хөрөнгө болох үс хатаагч, хүнсний холигч хоёроо зараад зохиолыг нь явуулжээ. Удалгүй Маркезийг дэлхий дахин мэддэг болж их хэмжээний орлого, Нобелийн шагнал авчирсан юм.

Мэдээллийн эх сурвалж
Uls.mn

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!