ЗөвлөгөөСонин хачинЭрүүл мэнд

Өвөө минь үүнийг уугиулж гэрээс муу зүйлсийг хөөж, зүрхээ эмчилдэг байсан!

Арцны үнэр зүрхний үйл ажиллагааг дэмжиж, гэнэтийн аюулаас сэргийлэх төдийгүй хүнийг тайвшруулж, амар амгалан байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна агаарыг цэвэршүүлж, нян бактерийг устгаж байдаг.

Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, наранги хад, асгатай ууланд дөрвөн зүйл арц ургадаг. Тэдгээрийг хонин арц, Дагуур арц, ямаан арц, хуурамч арц хэмээн нэрлэдэг. Хонин арцны шилмүүс нарийхан, хайрслаг сүлжмэл ширхэгтэй, ямаан арцны шилмүүс зүү шиг үзүүртэй, гар хадуур мэт махир бөгөөд тод цагаан судалтай байдаг.

Харин үүнийг гэртээ угиулснаар, гэрийн сөрөг энерги, муу муухай бүхэн алга болох төдийгүй ариуссан мэдрэмж төрнө. Үүнээс гадна хүний эрүүл мэндэд ч онцгой тустай болохыг олон судалгаагаар баталсан байдаг.

Та арцыг зүгээр нэг ганданд уугиж байдаг утаа хэмээн үл ойшоож огт болохгүй. Харин энэ нь хүний биед хэчнээн ач тустай, хэрэгтэй болохыг ойлгож, хааяа ч болов гэртээ уугиулж байгаарай. Энэ нь нэг төрлийн агаар цэвэршүүлэгч ч гэж ойлгох болох юм. Хамгийн гол нь таны зүрхийг эрүүл байхад тус арц нь юу юунаас илүү тус болно.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!