ЖорЗөвлөгөөЭрүүл мэнд

Энэ хоёрхон орцыг мэддэг байхад та хэзээ ч өвдөхгүй! Элдэв өвчин холуур байх болно

Та ердөө хоёр орцны тусламжтайгаар эрүүл мэндийг худалдан авч болно гэвэл итгэх үү? Итгэхэд үнэхээр бэрх хэдий ч энэ нь үнэхээр боломжтой юм. Айл бүрийн гал тогоонд байдаг хоёр зүйл байхад л та элдэв өвчнөөс холуур тойрч, энх тунх удаан амьдарч чадах аж.

Танд хэрэгтэй зүйлс:

  1. Нимбэг
  2. Оливын тос

Тал нимбэгний шүүсийг шахаж, нэг халбага оливын тос нэмж хутгаж уугаарай. Ердөө энэ хоёр орцыг хольж ууснаар та эрүүлжиж, эрч хүчээр дүүрэн амьдарна.

Өтгөн хаталтыг эмчилнэ – Нэг халбага нимбэгний шүүс болон оливын тосны хольц нь хоол боловсруулах системийг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Өдөр бүр хөнгөн шингэн байж, таргалалтад санаа зовохгүй байх шиг сайхан зүйл хаана байх билээ.

Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна – Оливын тос нь өөхний хүчилээр баялаг учир цусны эргэлтийг хянаж, сайжруулдаг. Мөн цусны урсгалыг сайжруулах зэрэг олон эерэг үр нөлөөтэй. Үүнээс гадна төрөл бүрийн витаминаар баялаг төдийгүй үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Элэгний үйл ажиллагааг дэмжинэ – Тус бэлдмэл нь элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих нөлөөтэй байдаг.

Үе мөчний өвдөлтийг намдаана – Хэрэв таны үе мөчөөр өвдөж, алхаж гишгэхэд төвөгтэй байдаг бол энэ асуудлаа тус бэлдмэлийн тусламжтайгаар шийдвэрлэж болох юм. Ердөө л нэг халбага нимбэг, оливын тосны холимог бэлдмэл уугаад, үе мөчний өвчнөө мартана гэхээр дэндүү талархууштай санагдаж байгаа биз?

Арьс, хумс болон үсийг бэхжүүлнэ – Хэврэгшиж, муудсан хумс, үс болон хуурайшиж гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлэхэд нимбэг болон оливын бэлдмэл танд юу юунаас илүү хэрэг болно. Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага оливын тосыг хольж бэлтгээд, дотор нь хумсаа хийж, 10 минут байлгаарай. Өглөө сэрэхэд хумс тань өнгөлөг болоод бат бөх болсон байх аж.

Харин үс болон арьсаа арчлахын тулд нимбэгний шүүсэнд нэг халбага оливын тос хийж ууж байгаарай. Энэ нь арьсыг булбарай зөөлөн болгож, чийгшүүлэх бол, үсийг бат бөх болгож, хагнаас сэргийлнэ.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!