ЖорЗөвлөгөөЭрүүл мэнд

Эмээ маань үүний тусламжтай судсаа цэвэрлэж, зүрхний шигдээснээс сэргийлдэг! Тиймдээ ч тэр цоо эрүүл байдаг

Та жилд хэчнээн мянган хүн судасны бөглөрөлөөс болж амь насаа алддаг болохыг мэдэх үү? Сүүлийн жилүүдэд энэ тоо улам бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Харин та энэхүү аюулд өртөхгүйн тулд бидний танилцуулах аргаар бэлдмэл бэлтгэж уухад хангалттай юм. Энэ нь таны цусны судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс сэргийлэх болно. Таны эрүүл мэндийн төлөө хэн нэгэн ямар нэгэн зүйл хийхийг хүлээж суухын оронд яг одоо өөрийнхөө төлөө хөдлөөрэй!

Орц:

  1. Нимбэг – 6 ширхэг
  2. Сармис – 30 хумс
  3. Ус – 1 литр

 

Бэлтгэх арга:

Нимбэг болон сармисаа хальсалж бэлтгээд, жижиг дөрвөлжин хэлбэртэй болгож хэрчээрэй. Үүнийгээ “блендерт” хийж холиод, бэлэн болмогц нь 1 литр усандаа хийж чанана. 10 минутын дараа хандаа шилэн саванд хийж хөргөөд, хөргөгчний нэмэх градустай хэсэгт хийж хадгалаарай.

Хэрэглэх заавар:

Та 3 долоо хоногийн турш өдөр бүр 50 мл-аар бэлтгэсэн шүүснээсээ ууна. Харин нэг долоо хоног өнжсөний дараа үргэлжлүүлэн гурван долоо хоног өдөр бүр 50 мл-аар давтан ууна. Энэ аргыг та 6 сарын турш хэрэглэснээр цаашдаа зүрх тань өвчлөхгүй, амар тайван амьдрах болно.

Энэ шүүсийг ууснаар зүрх, артерийн судаснаас гадна өөр юунд сайнаар нөлөөлдөг болохыг дуулгая.

Үүнд:

  1. Цусны даралтыг бууруулна.
  2. Цусны эргэлтийг сайжруулна.
  3. Цус бүлэгнэх өвчнөөс сэргийлнэ.
  4. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, цэвэрлэнэ.
  5. Дархлааны системийг сайжруулна.
  6. Хорт хавдар үүсэхээс сэргийлнэ.
  7. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!