Фото мэдээ

Цустайгаа хутгалдчихсан хэвтэж буй хайртай нохойгоо харсан эзэд нь золтой л зүрхээр явчихаагүй байна! Гэтэл энэ цус биш байж

Дэлхийд хамгийн их нүүрний хувирлыг үзүүлж чаддаг Японы нэгэн үүлдэр байдаг нь Gen буюу Коги үүлдэр юм. Энэ төрлийн нохой нь өөрийн гэр бүлдээ хамгийн их инээд, баяр хөөрийг авчирдаг хэмээлцдэг байна. Харин саяхан энэ үүлдрийн нэгэн нохой эздийгээ золтой л зүрхний шигдээсээр явуулчихаагүй байна.

Эзэд нь нохойгоо өдөр бүр гаргаж салхилуулдаг бөгөөд нохой нь яг ирэх ёстой цагтаа гэртээ ороод ирдэг байж.

Гэтэл энэ өдөр нохой нь огт ирэхгүй байсан бөгөөд эзэд нь сандарч нохойгоо хайгаад хаанаас ч олохгүй байж.

Яг энэ үед гал тогооны өрөөнд юм түчигнэх чимээ дуулсан гэрийн эзэд гал тогооны өрөө лүүгээ ороод хартал тэдний хайртай нохой нь цусанд будагдчихсан хэвтэж байж гэнэ.

Эзэд нь золтой л зүрхээр явчихаагүй бөгөөд эргэн тойрныг сайн анзаарч харваас ширээн дээр байсан улаан сиропыг хэргийн эзэн татаж унагаад дээр нь өнхөрч тоглосон байж. Энэ талаарх мэдээлэл Тайландын цахим ертөнцөд олны анхаарлыг эрхгүй татаж байгаа гэнэ шүү.

Хөөрхөн золиг олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан элдэвтэй золиг байгаа биз.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!