ЗөвлөгөөЛайфстайл

Манай ах нүүрэн дээрх сорвио арилгахын тулд олон бүтээгдэхүүн хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн. Гэхдээ энэ жороор арилгаж чадсан шүү!

Энгийн сонгино хэрэглэснээс гайхалтай үр дүнд хүрч болно! Насны толбо, үрчлээ, сорвийг арилдаг. Би ийм боломжтой гэж бодоогүй! Та ч гэсэн итгэхгүй байвал оролдоод л үз!

Сонгино нь арьсанд маш сайнаар нөлөөлж, С аминдэмээр дүүргэж, улмаар коллагены нийлэгжилтийг түргэсгэж, эсийн нөхөн сэргэлтийг сайжруулж, арьсыг өнгөлөг болгож, хөхөрсөн, сорвины хэмжээг бууруулдаг.

Хүссэн үр нөлөөг олж авахын тулд өдөрт 1-3 удаа сонгиноор компресс хийх шаардлагатай. Та сонгиныг дангаар нь болон тостой хольж хэрэглэж болно. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол эхлээд харшилж буй эсэхийг жижиг хэсэгт түрхэж шалгах хэрэгтэйг санаарай!

Үүнийг хийхийн тулд сонгиноо нунтаглаж, гарын ниймгэн хэсгийн арьсан дээрээ тавиад бооно. 20 минутын дараа хэрэв улайлт, өөр ямар нэгэн тухгүй мэдрэмж төрөхгүй бол нүүрэндээ түрхэж болно. Хурдан хугацаанд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд сонгиныг бусад ашигтай нэмэлтүүдтэй хамт хэрэглэх нь дээр.

Танд дараах найрлага хэрэгтэй болно:

  • сонгино (жижиглэн нунтагласан байх) – 1 хоолны халбага;
  • буталсан овъёос – 1 хоолны халбага;
  • далайн давс – 1 цайны халбага;
  • чидуны тос – 1 цайны халбага

Бэлтгэх ба ашиглах:

Бүх найрлагыг жигд болтол нь сайтар хутгана. Энэ хольцыг өдөрт дор хаяж нэг удаа цэвэрлэсэн арьсанд түрхэнэ. Хаана хэрэглэж байгаагаасаа шалтгаалан бэлтгэсэн хольцыг самбай даавуунд боож хэрэглэж болно. 20 минутын дараа хүйтэн бүлээн усаар зайлж угаана.

Маш хялбар бас энгийн байгаа биз! Цаг хугацаа өнгөрөхөд таны нарийн үрчлээг толийлгож, сорви, хөгшрөлтийн толбо багасч байгааг анзаарах болно! Дашрамд дурдахад сонгины хандыг зарим сорвины арилгах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. Эдгээр бүтээгдэхүүн нь мэдээж дээрх жорыгн бэлтгэхээс хамаагүй үнэтэй байдаг. Мөн дээрх жор нь элдэв химийн найрлагагүй учир хэмнэлттэй, хоргүй юм!

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!