ЗөвлөгөөЭрүүл мэнд

Тархины судаснуудыг цэвэрлэж, цусан хангамжийг сайжруулах ардын эмчилгээний 5 шилдэг арга. Манай ах цус харвасан ч энэ аргаар хэвийн амьдралдаа орж чадсан шүү!

Энэхүү эмчилгээний ачаар тархины цусан хангамж сайжирч, толгой эргэх, чих шуугих нь намдаж, бодисын солилцоо сайжирч, бие организм цэвэрлэгдэнэ.

Арга 1: Цэцэгсийн ханд 

Алтан товч цэцэг, алтан цэгцүүхэй, бессмертник, хус модны нахиа тус бүрээг 100 граммыг нунтаглаж холино. 0.5 литр буцалсан усанд 20 минут байлгаад шүүнэ.

Орой унтахынхаа өмнө бэлдмэлийн талыг шилэн аяганд хийгээд 1 цайны халбага зөгийн бал, 1 дусал лаврын тос нэмж (эмийн санд 15 гр савлагаатайгаар зардаг) унтахаасаа өмнө ууна. Үүний дараа та юу ч идэж, ууж болохгүй.

Үлдсэн бэлдмэлээ өглөө нь бага зэрэг халаагаад (буцалгаж ерөөсөө болохгүй) 1 цайны халбага зөгийн бал, 1 дусал лаврын тостой холиод өглөөний цайнаасаа 20 минутын өмнө уугаарай. Өдөр бүр энэ давтамжтайгаар ууж заншвал 1-2 сарын дараа эерэг үр дүн өгөх болно.

Арга 2: Нарсны шилмүүс

Нарсны шилмүүс нь бөөрний өвчин, зүрх судасны өвчин, нүдний мэдрэлийн хатингаршил, таталт гээд олон төрлийн эмгэгийн эмчлэх ид шидтэй.

5 хоолны халбага нарсны шилмүүс, 2 хоолны халбага жижиглэсэн нохойн хошууны үр, 2 хоолны халбага сонгины хальсийг 1 литр устай холиод буцалгана. Шилэн саванд хийгээд гадуур нь юмаар хучаад оройдоо хонуулна. Бэлэн болсны дараа өдөрт 0.5 – 1 литрийг ууж хэрэглэнэ. Аажмаар өдөрт уух тун хэмжээгээ ихэсгэж болно. Амтны хувьд илүү дутуу амтгүй учир уухад тааламжтай. Сонгины хальсыг нэмэхгүйгээр хийж болно (бөөрний эмгэгтэй хүмүүс нэмээд уувал илүү үр дүнтэй).

Нарсны шилмүүсийг яг өвлийн цагт түүх нь илүү тохиромжтой байдаг. Та залхууралгүйгээр ой руу агаарт гарангаа түүгээд аваарай. Гэртээ авчраад хэрэгтэй хэмжээгээ үлдээгээд үлдсэн хэсгээ тагтан дээрээ хадгалах боломжтой.

Цус харвасан өвчтөнд нарсны шилмүүснээс гаргаж авсан шүүсээ тал лимонтой (хальсалж жижиглээд) холиод хоол идэхээс 1 цагийн өмнө болон хоол идсэний 1 цагийн дараа уулгаарай. Ийм байдлаар 2 – 3 долоо хоногийн турш уугаад 2-3 долоо хоногийн завсарлага авна. Энэ жорын ачаар дархлаа нэмэгдэж, судаснууд цэвэрлэгдэж, бие организмын ерөнхий байдал мэдэгдэхүйц сайжирдаг.

Арга 3: Хушга, мандарин, үзэм

Өглөө болгон тогтмол 1 ширхэг мандарин, чимх үзэм, 3 ширхэг хушга идээрэй. Яг энэ дараалал, хэмжээг алдагдуулж болохгүй. Дараа нь 20 минут юу ч идэхгүй байсны дараа 1 стакан хүйтэн ус уугаад өглөөний цайгаа ууж болно. Хамгийн багадаа энэ аргыг 3 сар эсвэл хагас сар барих хэрэгтэй. Аажимдаа үр дүн нь танд мэдрэгдэх учир яг дараалалаар нь идэх хэрэгтэй шүү.

Арга 4: Сармис

1 бүтэн сарсмисыг буталж жижиглээд дээрээс нь 1 стакан наран цэцгийн тос хийгээд хөргөгчиндөө хадгална. 1 цайны халбага лимоны шүүсийг 1 цайны халбага сармисны шүүстэй холиод хоол идэхээсээ 30 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. Энэ байдлаар 1-3 сар уугаад хэсэг хугацаанд завсарлага авсны дараа дахин давтаж болно.

Арга 5: Зөгийн бал

Зөгийн бал, оливийн тос, лимоны шүүсийг яг адил хэмжээтэй хооронд нь холиод өглөө өлөн дээрээ цайгаа уухаас 30 минутын өмнө 1 цайны халбага ууна.

Ийнхүү та бүхэндээ яг бодит практик дээр үр нөлөөгөө үзүүлсэн аргуудаас хуваалцлаа. Мөн түүнчлэн энэ аргуудын хажуугаар та эрүүл хооллож, эрүүл амьдралын хэв маягтай болох нь хамгаас чухал гэдгийг санаарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!