ЗөвлөгөөЛайфстайл

Гэртээ ганцаараа байхад л оймс минь алга болоод байдаг байсан чинь ийм учиртай байж

Гэртээ ганцаараа байдаг эсвэл хэн ч таны оймсыг аваагүй байхад л алга болоод байна уу? Эсвэл та өөрийгөө мартамхай болж байна гэж бодож байна уу?

Тийм бол огтхон ч санаа зовох зүйлгүй гэдгийг би танд батлан хэлье. Учир нь миний оймс гэнэт л алга болчихоод ерөөсөө олдохгүй байдаг байлаа. Харин саяхан гэнэт угаалгын машинаа цэвэрлэмээр санагдаад резинэн хаалтыг угааж байтал завсраас нь нөгөө алга болсон бүх оймснууд маань гараад ирдэг шүү.

Бүрэн автомат угаалгын машинтай хүмүүсийн хувьд үргэлж үүнийг шалгаж байх хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

Мэдээж хатуу резинэн материалтай байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад буруудах зүйлгүй билээ. Үүнийг мэдсэнийхээ дараа алга болсон оймс, хүүхдийнхээ хувцас зэргийг эндээс л хайдаг болсон доо.

Мөн дан ганц резинийн завсраар ч бус угаалгын машины арын тагийг аваад нэг шалгаад үзээрэй

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!