ДэлхийФото мэдээХүмүүс

Германы энэ хот орон гэргүй хүмүүсийг шөнийн цагт осгохоос хамгаалах зорилгоор энэхүү дулаан орнуудыг хотын хаа сайгүй байрлуулжээ!

Нийгмийн байнгын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шинэлэг дизайн, хайрцагнаас гадуур сэтгэлгээ хамгийн чухал гэдгийн нотолгоо нь саяхан Германы нэгэн хотод бий болжээ.Өмнөд Германы нэгэн хотод орон гэргүй хүмүүсийн аюулгүй байдлын төлөө төрийн болоод хувь хүмүүс, сэтгэгч, бүтээгчид нийлж энэхүү гайхалтай бүтээлийг хийсэн байна.

Улм хот нь орон гэргүй хүмүүст шөнийн цагаар яаралтай тусламжийн байр олоход нь туслах бүтээлч хөтөлбөр хэрэгжүүлж үүндээ 6 бизнес эрхлэгчийг татан оролцуулж мэргэжлийн баг бүрдүүлэн ажилласан нь ийн амжилт олсон байна. Ингээд энэхүү гайхалтай хүнлэг бүтээл болоод жинхэнэ төрийн хийх ёстой ажлын нотолгоо болсон зургуудаас та бүхэнд хүргэж байна.

Энэхүү зөөврийн орны халаалтын систем нь нарны цахилгаан хураагуур бөгөөд үүний тусламжтай дотоод хэсгийн агааржуулалт болон халаалтыг шийдвэрлэдэг

Мөн энэхүү зөөврийн орон дотор шаардлагатай хүнсний хангамжийг давхар хийж өгсөн нь орон гэргүй хүмүүсийн хувьд маш их тус болж байгаа билээ

Хамгийн хачирхалтай нь энэхүү бүтээлийг залуус ихээр туршиж үзэж байгаа бөгөөд үнэхээр энэхүү бүтээлийг бүтээсэн хүмүүст ам сайтай байгаа билээ. Энэ бол бодит ажил юм.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!