ЗөвлөгөөЛайфстайл

Манай ээж энэ 4 дасгалыг л хийгээд байсан 3 долоо хоногийн дотор маш сайн үр дүн гарсан шүү!

Нурууны ар талд нугалаа үүсэх нь хүн бүрийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Үүнээс болж хувцас сонгоход ч бэрхшээлтэй болно.

Манай ээж жин нэмээд нуруунд нь ингэж нугалаа үүсэхэд ихэд сэтгэлээр унасан. Ялангуяа эмэгтэй хүмүүс хөхний даруулга зүүхээр түүнийхээ ормоор хэдэн хэсэг худаагдаж харагддаг. Үүнийг хэн ч хүсэхгүй.

Аз болоход би үүнийг арилгах маш энгийн дасгалыг олж мэдсэн. Манай ээж өдөр бүр идэвхитэй хийдэг. Үр дүн нь ч маш сайн гарч байгаа шүү.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Хоёр гараа дээш өргөж, өлмийн дээрээ зогсоно. Ингэхдээ таазанд хүрэх гэж байгаа мэт дээш тэмүүлж сунах хэрэгтэй. Энэ байрлалд 3 секунд болоод гараа доош буулгана. Энэ маягаар 8 удаа давтан хийнэ.

Хөлөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. урагш 90 градусаар бөхийнө. Ингээд зураг харагдаж байгаачлан гараа 3 тоот хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг 10 удаа давтан хийх хэрэгтэй.

Сандал дээр цэх суугаад хоёр гараа 90 градусаар дээш өргөнө. Ингэхдээ гантель буюу ямар нэгэн хүндрүүлэгчтэй байвал илүү үр дүнтэй. Хоёр гараа нүүрнийхээ урд авчраад, буцаад хойш тэнийлгэнэ. Үүнийг 10 удаа хийгээд 1 минут амарсаны дараа дахин 10 хийнэ. Энэ маягаар 3 удаа давтан хий.

Хойш бага зэрэг гэдийс хийж зогсоод гараа дээш өргөж усанд сэлж байгаа мэт хөдөлгөх хэрэгтэй. Энэ дасгалыг дээрхийн адил 10 давтамжтай 3 багц хийнэ.

Эдгээр дасгалууд нь маш хялбар ч гэсэн таны өөхийг хайлуулах хүчтэй байдаг. Нийтлэлээ найзуудтайгаа хуваалцаарай, энэ аргын талаар олж мэдэх нь тэдэнд ашигтай байх болно!

 

 

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!