Зөвлөгөө

Ахуйн саван ашиглаж ус уналт, эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй олон асуулдыг шийдэх боломжтой

Ахуйн саван буюу барааны саванг маш олон зүйлд ашиглах боломжтойг та мэдэх үү? Хэрвээ танайд барааны саван байхгүй бол заавал худалдаж авах шаардлагатай. Үүнийг бүх тохиолдолд ашиглаж болно. Эмэгтэйчүүдийн өвчний үед ч хэрэгтэй гээд л бодоод үз!

Хэрэв та ямар нэгэн жижиг шарх авбал (зүсэх, шалбарах, түлэх гэх мэт) түүнийг барааны савангаар тослох юм бол халдвар авах эрсдлийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэх боломжтой. Мөн хөхөрсөн газарт мөсөөр жин тавиад энэ саванг түрхэх юм бол мөн л эдгэрэлтийг хурдасгаж солонгорхоос зайлс хийж болно.

Элдэв буглаан дээр барааны савантай тэнцүү хэмжээтэй сонгино, элсэн чихэр авч сайтар холих (холигч ашиглаж болно) хэрэгтэй. Үүнийг унтахын өмнө шархан дээр тавиад боож хононо. Өглөө гэхэд таны шарх хамаагүй дээрдсэн байх болно.

Хөлөнд мөөгөнцөр үүссэн тохиолдолд өртсөн хэсгийг барааны савангаар угааж, хатаагаад иодоор эмчил. Нэмж дурдахад хөлний мөөгөнцөрөөс салахын тулд та долоо хоногийн турш өглөө, оройдоо барааны савангаар угааж болно. Барааны саван бол бактер, вирусын эсрэг үйлчилгээтэй хамгийн энгийн бүтээгдэхүүн юм.

Сахал болон илүүдэл үснээсээ салахын тулд заавал үнэтэй тос, гель худалдаж авах шаардлагагүй. Уг процедурын хувьд барааны саванг хөөсрүүлээд хэрэглээрэй.

Үсээ сард хоёр удаа гэрийн савангаар угаах нь сайн байдаг. Ингэснээр үс бат бөх болж, тасрах, унах асуудлыг мартаж өтгөн сайхан болно.

Нөсөө толбо, батга арилгах бас нэг арга бий. Үүний тулд ахуйн саван ашиглаарай. Саванг сайтар хөөсрүүлж, зөвхөн хөөсийг нь ижил хэмжээний давстай холино. Холимогийг шаардлагатай хэсэгт түрхэж хэсэг хугацаанд байлгасны дараа эхлээд халуунаар, дараа нь хүйтэн усаар угаана. Үр нөлөө нь бараг шууд харагдана. Гэхдээ үр дүнг баталгаажуулахын тулд энэ процедурыг 2 долоо хоногийн турш өдөрт 2-3 удаа хийхийг зөвлөж байна.

Хэрэв та 2 литр усанд 1 цайны халба давс, 1 хоолны халбага ахуйн саван хийж, хэд хоног дараалан хөлөө дүрвэл хөлний хагарал арилах болно.

Үргэлж залуу харагдахын тулд гэрийн савангаар долоо хоногт 2 удаа нүүрээ угааж байхыг зөвлөж байна. Угаалгын дараа та энгийнээр тослох хэрэгтэй. Ийм угаалгын үр нөлөө нь бусад мэргэжлийн бүтээгдэхүүнийг ашиглахаас хамаагүй дээр гэж хэлдэг.

Эмэгтэйчүүдийн эмч нар бэлэг эрхтэнээ долоо хоногт нэг удаа ахуйн савангаар угаахыг зөвлөж байна: та вирус, бактериас өөрийгөө хамгаалах болно.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!