Ээж маань үүнийг түрхээд язарсан арьсаа зүгээр болгож чадсан!

Язралт нь гэнэт богино хугацаанд таргалсанаас үүдэж бий болдог бөгөөд үүнийг арилгах тийм ч хялбар байдаггүй билээ. Тиймээс би ээжийнхээ туршлагаас та бүхэнд хүргэж байна.

#1 Зуун настын шүүс

Олон төрлийн витаминыг өөртөө агуулсан зуун наст ургамал нь үрэвслийг анагаах үйлчилгээтэй байдаг. Мөн энэ нь арьсан дээрх язралтыг бүдэг болгож, арилгадаг байна. Та язарсан хэсэгтээ зуун настын цэвэр шүүсийг түрхэж, 10 минутын дараа угаахад хангалттай. Тус аргыг хэрэглэснээр, богино хугацаанд язралт арилах болно.

#2 Элсэн чихэр

Та элсэн чихрийг байгалийн гаралтай скраб болгон хэрэглэж, язралтаас салаарай. 1 цайны халбага бор сахарыг бүйлсний тостой хольж, асуудалтай хэсэгтээ түрхэж, хатаагаарай. Дараа нь усанд орж, биеэ угаана. Энэхүү аргыг нэг сарын турш, өдөр бүхэн хэрэглэснээр, гайхалтай үр дүнд хүрэх болно.

#3 Касторын тос

Касторын тос нь язралтыг арилгахаас гадна үрчлээсийг бууруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх тустай бүтээгдэхүүн юм. Багахан хэмжээтэй тосыг язарсан хэсэгтээ түрхэж, хүнсний скочоор боогоорой. Хэрэв боломжтой бол тухайн хэсэгтээ халуун жин тавибал, үр дүнгээ илүү үзүүлэх болно. 20 минутын дараа, скочоо авч, шүршүүрт орох хэрэгтэй.

#4 Цайны модны тос

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй цайны модны тосны тусламжтайгаар батга, язралт зэрэг гоо сайхныг гундаадаг асуудлаас хялбархан салж болох юм. Бага зэрэг цайны модны тосыг кокосын тостой хольж, асуудалтай хэсэгтээ түрхээрэй. 10 минутын дараа сайтар угаахад хангалттай.

#5 Дасгал хөдөлгөөн

Хэрвээ таны өгзөг язарсан бол тус хэсгийн булчинг чангалах дасгал болох “скуат” буюу суулт, харин гэдэс язарсан бол хэвлийн булчин чангалах планк дасгалыг хийж байгаарай. Эдгээр нь таны арьсыг чангалж, язралтыг давхар арилгах болно. Мөн арьсаа чангалахын тулд бассейнд явж болох юм.

Total
21
Shares
Төстэй мэдээ
Цааш унших

Эгч маань энэ жүүсийг найруулж уугаад зүрх дэлсэх, өвдөх, даралт ихсэх асуудлаа бүр мөсөн эмчилж чадсан! Та ч бас сураад аваарай

Эмч гэдэг алтан гартай бурхдын ачаар олон мянган хүн өвчнөөсөө салж, илүү удаан, өвчин зовлонгүй амьдрах эрхээ олж…
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!